Энэ сарын 14-ны өдөр иргэн Бат-Эрдэнэ Баянгол дүүргийн 5-р хороо 10 –р хороололд байрлах Хүлэг салбарын АТМ-ээс  мөнгө авчээ.

Гэтэл тасархай 10,000 т гарч ирсэн байна.  Иргэн Бат-Эрдэнэ тус салбарт гомдол гаргаж, өргөдөл бичиж өгчээ. Гэтэл 10 сарын 16-ны өдөр тус салбараас иргэн Бат-Эрдэнэ –ийг дуудаж хариу хэлсэн гэнэ. Ингэхдээ “Таны мөнгө тасраад газарт унасан байна. Түүнийг нь дараагийн үйлчлүүлэгч авсан байна. Иймээс бид өргөдлийг тань хаалаа” гэх хариу хэлжээ. Иргэн Бат-Эрдэнэ миний өргөдлийн хариуг бичгээр өгнө үү гэхэд боломжгүй гэх тайлбар хэлсэн байна. Тэрбээр бидэнд энэ тухай мэдээлэл өгөхдөө  “ АТМ-ээс тасархай мөнгө гарч ирдэг юм байна, иргэд мөнгө төгрөгөө авахдаа сайн шалгаж байх нь чухал юм байна” хэмээсэн юм.

Түүнчлэн “Банкууд АТМ-дээ бүтэн мөнгө хийх хэрэгтэй, 10,000 төгрөг бол тийм бага биш мөнгө. Ийм мөнгөөр өдрийн хоолоо залгуулж байгаа иргэд бидний дунд олон байгаа учраас би иргэддээ сэрэмжүүлэг хүргэх  үүднээс танай сайтад хандлаа”  гэв. Нэмж дуулгахад иргэд АТМ-ээр үйлчлүүлэхдээ мөнгө төгрөгөө сайн тоолж, шалгаж авах хэрэгтэй гэдэг нь эндээс харагдаж байна.

Ж.Булган