milko
 

Манай орон байгалийн баялгаас гадна мал аж ахуйн томоохон нөөц боломжтой орны тоонд зүй ёсоор багтдаг. Монгол улс 2014 оны эхээр 40 гаруй сая мал тоолуулсан бөгөөд ирэх он гэхэд 50 сая хүрэх таамаглал байна. Олон толгой малтай хэдий ч цаг уурын нөхцлөөс хамааран малын өгөөж ашиг шим бага, сүүний хувьд гэхэд л гаднаас хуурай сүү импортлон дотоодын хэрэгцээний 30 гаруй хувийг хангаж байх жишээтэй. Бэлчээрийн мал аж ахуй эрхэлж ирсэн манай улс эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж хамгийн оргил үедээ буюу 1990 онд 65 сая литр сүү авч түүний 14000 тонныг хуурай сүү хэлбэрээр ЗХУ-д экспортонд гаргаж байсан түүхэн баримт бий.

IMG_6655

Хуурай сүүний талаарх бидний ойлголт

Хэрэглэгчид хуурай сүүний талаар сөрөг ойлголттой байх нь элбэг ч энэ ойлголт буруу гэдгийг хүн бүр мэдэх нь зүй бизээ. Хатаамал сүү буюу хуурай сүүг үйлдвэрлэхдээ орчин үеийн дэвшилтэд технологи ашиглан малчид фермерүүдээс авсан цэвэр үнээний сүүг халаан ууршуулж өтгөрүүлэн халуун агаар бүхий цамхагаас бороожуулан хатаах замаар үйлдвэрлэдэг. Сүүг хуурайшуулах нь олон давуу талтай бөгөөд зөвхөн сүү үйлдвэрлэх биш олон төрлийн хүнсний үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах технологийн давуу талыг бий болгодог юм.

IMG_6697

Импортыг орлох бүтээгдэхүүн

Бүх нийтээрээ үндэсний бүтээгдэхүүнээ дэмжиж хэрэглэх нь тухайн улс үндэстний хувьд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн дархлаа бий болгох өндөр ач холбогдолтой байдаг. Тэгвэл тун саяхан буюу энэ сарын 29-ны өдөр үндэсний шилдэг бүтээн байгуулагч Тэсо корпорацийн салбар бүрэлдэхүүн Милко компани хуурай сүүний үйлдвэрээ ашиглалтанд оруулсан бөгөөд хүнсний салбарын хөгжилд томоохон алхам боллоо хэмээн мэргэжлийн хүмүүс дүгнэж байна. Уг арга хэмжээнд ҮХААЯ-ны яамны сайд төлөөлөгчидөөс гадна хүнсчдийн холбооны удирдлагууд, малчид фермерүүд гэх мэт хүндэт зочид төлөөлөгчид уригдан оролцсон байна. Милко компанийн хуурай сүүний үйлдвэр нь монгол улсын хамгийн том хуурай сүүний үйлдвэр болж байгаа гэдгээрээ онцлогтой. Хуурай сүүний үйлдвэр ашиглалтад орсоноор малчидын өмнө тулгамддаг зуны улиралд сүүгээ үнэгүйдүүлэх асуудал шийдэгдэж жилийн аль ч улиралд нийлүүлэх боломжтой болох юм байна. Мөн тогтмол үнийн бодлого баримтлахаас гадна сүү татан авах цэгүүдийн тоог нэмэгдүүлсэнээр малчдын нуруун дээрхи ачаа багасч, амжиргааны эх үндэс болсон сүүгээ хялбар арга замаар тогтмол нийлүүлэхээс гадна олон давуу тал үүсч байгааг хүрэлцэн ирсэн малчдын төлөөлөл онцолж байлаа.

zurag uildver

Милко компанийн хуурай сүүний үйлдвэр нь БНХАУ, Англи, ХБНГУ улсын орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон байна. Мөн хуурай сүүний үйлдвэр нь хоногт 100 тонн шингэн сүүг боловсруулан 11 тонн хуурай сүү үйлдвэрлэх хүчин чадалтай.

Тэсо корпорацийн хийж хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг нь хуурай сүүний үйлдвэр” юм

Тэсо корпорацийн салбар компани болох Милко ХХК нь 2009 онд байгуулагдсан бөгөөд сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар Зөв аарцны ундаа, Милко тослог сүү, Үлэмжийн чанар сүү, Түмний сүү, 100 чацарганатай болон нэрстэй ундаа гэх мэт олон төрлийн шинэ шилдэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн Монголынхоо хэрэглэгчдэд хүргэж байгаа билээ. Милко компаний зүгээс хуурай сүүний үйлдвэрийн төслийг 2012 оноос 2014 оны хооронд амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд малчид фермерүүдтэй хамтран ажиллаж ипмортыг орлох үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхэм зорилго тавин ажиллаж байна.

zurag3

Хуурай сүүний үйлдвэрлэл дотоодын хэрэгцээгээ хангана

Шинэчлэлийн Засгийн Газрын хүрээнд эх орны тэр дундаа чанар аюулгүй байдлыг бүрэн хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэн ард иргэдээ хангах эрхэм зорилтын хүрээнд Милко компанийн хамт олон хуурай сүүний үйлдвэрээ энэ өдөр нээж байна. Уг үйлдвэр ашиглалтанд орсоноор зуны цагт борлуулалт нь хумигддаг улирлын шинж чанартай сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж байгаад таатай байна. Энэхүү үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажилласнаар дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой болж байгаа юм. Ингээд Милко компанийн нийт ажилчид хамт олонд хувиасаа ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе!

ҮХААЯ сайд Ш.Түвдэндорж

zurag2

Голомт Банк хүнсний томоохон үйлдвэрлэлийн төслүүдэд хамтран ажиллана

Сэтгэгдэл маш их өндөр байна. Тэсо корпорацийн салбар Милко компанийн хуурай сүүний үйлдвэр дотооддоо дэлхийн стандартын дагуу сүүг боловсруулж байгаа явдалд бид бахархаж байна. Мөн нөгөө талаараа Голомт Банк санхүүжилтэнд гар бие оролцсон учраас ажлын маань үр дүн гарч байна гэж бодож байна. Манай орон уламжлалт мал аж ахуйн орон боловч нилээн их хэмжээний хуурай сүүг гадаад орноос импортлодог тиймээс малчид үйлдвэрийн хооронд “цикл” үүсээсэй гэж хүсч байна. Хамгийн түрүүнд мал аж ахуйн салбар өөрөө хөгжих ёстой. Өөрөөр хэлбэл өндөр ашиг шимтэй үнээний аж ахуйг хөгжүүлж улмаар боловсруулах үйлдвэрүүд нэмэгдсэнээр дотоодынхоо хэрэгцээг хангахаас гадна цаашилбал гадаад улс оронд экспортлох боломжтой санагддаг.

Голомт Банкны гүйцэтгэх захирал Г.Ганболд

zurag5

Жилийн аль ч улиралд сүүгээ нийлүүлэх боломжтой болсон

Манай улсын хувьд мал аж ахуй хөгжсөн боловч гадаад улс орнуудаас хуурай сүү авдаг байсан бол энэхүү асуудлыг шийдэж байгаад малчин хүний хувьд баярлаж байна. Миний хувьд Милко компанид сүүгээ бэлтгэн нийлүүлдэг мөн хэрэглэгч нь байгаа юм. Нийт малчиддаа хандаж хэлэхэд Милко компанидаа өөрсдийн эрдэнэт малын шим болсон сүүгээ нийлүүлж байхыг хүсч байна.

Малчдын төлөөлөл Н.Батбаяр