Монгол хэдэн төгрөгийн өртэй вэ?
2014/10/27
Монголын өрийн тухай мэдээлэл байнга зөрүүтэй байдаг. Сангийн сайд нь нэг өөр, Ерөнхий сайд нь ч гэсэн өөр баримт түшиглэж ярьдаг.
Тэгвэл 2015 оны Төсвийн тухай хуулийн төсөлд өрийн тухай бичжээ. Тухайлбал, Засгийн газрын нийт баталгаа буюу болзошгүй өр төлбөр 2014 оны байдлаар дараах үзүүлэлттэй байна.
•1,164.0 сая ам.долларын
•16.4 тэрбум төгрөгийн
•300.0 тэрбум иенийн баталгаа байна.
Ингэхдээ Засгийн газрын баталгааг зориулалтаар нь авч үзвэл харилцан адилгүй.
1. Засгийн газрын 2011 оны 85 дугаар тогтоолын дагуу Хөгжлийн банканд Евро өрийн бичигт зориулан 600 сая ам.долларын Засгийн газрын баталгааг гаргасан. Үүнээс 20 сая ам.долларыг төлсөн бөгөөд 580 сая ам.долларыг 2017 онд төлөх хуваарьтай ба хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлж байна.
2. “Багануур” ХК-д тоног төхөөрөмжийн шинэчлэлд зориулан Хөгжлийн банкнаас авах зээлд Засгийн газрын 2013 оны 10 дугаар тогтоолыг үндэслэн 16,374.0 сая төгрөгийн дэд баталгааг гаргасан.
3. “Чингис Хаан” Боинг 767 онгоцны худалдан авалтыг санхүүжүүлэх зорилгоор “МИАТ” ТӨХК-д 122.0 сая ам.долларын хэмжээтэйгээр Засгийн газрын баталгааг гаргаад байна.
4. Ерөнхий сайдын өнгөрсөн оны есдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд Япон Улсад хийсэн албан айлчлалын үеэр 2013-2017 онуудад хэрэгжих Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг хоёр улсын Засгийн газрын тэргүүнүүд баталж, гарын үсэг зурсан. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2013 оны 417 дугаар тогтоолын дагуу 30 тэрбум иенийн баталгааг “Самурай” бондод зориулж Засгийн газраас Хөгжлийн банканд гаргаад байна.
5. Засгийн газрын өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 116 дугаар тогтоолоор авто зам, орон сууц барих болон хоёр талын тохиролцсон бусад төслийг санхүүжүүлэх зориулалтаар БНХАУ-ын Хөгжлийн банканд 162.0 сая ам.долларын Засгийн газрын баталгааг өнгөрсөн наймдугаар сард гаргасан.
6. Засгийн газрын 117 дугаар тогтоолын дагуу Хөгжлийн банкинд хямд эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор олон улсын Кредит Свисс банкнаас авах зээлд зориулж 300.0 сая ам.долларын Засгийн газрын баталгааг өнгөрсөн наймдугаар сард мөн гаргасан байна.
Д.БОЛОР
"Зууны мэдээ" сонин
Зочин · 2014/10/28
irgenshilee yaj soliuldag ym be tuslaach ymni une togtworjson gsn yagaad ihenh humuus hudaldan awah chadwargui bolson uchraas gj bnlee