“Улаанбаатар такси”-ны жолооч нар үйлчлүүлэгчээсээ илүү мөнгө нэхэн хэл амаар доромжилдог
2013/05/14
Энэ удаагийн “Mobile news”-ээр Бодь группийн харьяа “Улаанбаатар такси”-аар үйлчлүүлэхдээ удаа дараалан хулхидуулж, дарамтлуулж элдвээр доромжлуулсан иргэн “З” бидэнтэй холбогдож өөрт тохиолдсон үйлдлийн талаар өгсөн мэдээллийг хүргэж байна.
“Би Улаанбаатар таксигаар цөөнгүй жил үйлчлүүлж ирсэн иргэн “З” гэгч байнаа. Өнгөрсөн 4 сарын үед би 1-р хорооллоос “Центруал таур” орохоор тус компанийн таксигаар үйлчлүүлэхэд тухайн таксины жолооч километрийнхээ үнийг нэмж авсан хоёр ч удаагийн үйлдэлтэй тулгарч шударга бус үйлчилж байгааг нь хэлсэнийхээ хариуд гичий нохойгоороо дуудуулж элдвээр доромжлуулаад зодуулахаасаа өмнө буусан юм.
Учир нь тус такси компани километрийхээ үнийг 600 төгрөгөөр явдаг хэдий ч тухайн жолооч нар надаас 800 төгрөгөөр тооцож мөнгөө нэхэж итгэмээргүй ёс зүйгүй харьцсаар байж мөнгөө авсан юм. Гэтэл өнгөрсөн баасан гарагт буюу 05 сарын 11-нд дээрхи үйлдэл надад дахин давтагдсан юм.
Би “Центруал таур”-аас 1-р хороолол орохоор үйлчлүүлэх замдаа бүтэн 40 минут “12-75 УНМ” гэх таксины жолоочийн дотоод сүлжээний станцаараа бусад жолооч нартайгаа элдвийн хараал ерөөл урсгаж явахыг сонсохын зэрэгцээ хүрэх газраа очоод тооцоогоо хийх гэтэл дахиад л 800 төгрөгөөр бодож мөнгөө нэхсэн юм. Тэгээд би энэ удаад арай ч дэндэнээ гэж бодоод тэр жолоочид 600 төгрөгөөр нь бодож төлбөрөө төлөх гэтэл машинаасаа бууж ирээд надаас мөнгийг минь булааж аваад намайг элдвээр доромжлоод машинаасаа чирч буулгаж орхиод яваад өгсөн.
Тэгээд би шууд тэр таксины санал хүсэлт авах 88101991 дугаарын утсаар холбогдож санал гомдол хүлээн авдаг ажилтантай нь холбогдож болсон бүх үйлдлийг хэлсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа над руу эргэж холбогдоод манай ажилтны түмэн буруу болжээ, бид тухайн жолоочдоо өндөр хариуцлага тооцож ажилланаа, өнөөдөр ажлын цаг тарсан байгаа болохоор бид ирэх долоо хоногийн даваа гарагт ажил эхлэхээр тухайн жолоочдоо ямар хариуцлага хүлээлгэж арга хэмжээ авсан талаараа танд мэдэгдэе гэж хэлээд одоог болтол таг чиг л алга боллоо.
Ингээд арга буюу танай сайттай холбогдож өөрт болон надтай адил олон үйлчлүүлэгч нарт тохиолдсон дээрхи явдлыг мэдээлэл болгон гаргуулж байна. Ер нь тэгээд ёс суртахуургүй бүдүүлэг жолооч нар нь зорчигч, үйлчлүүлэгч нартайгаа ингэж танхай балмад харьцаж байхад ямарч арга хэмжээ авахгүй байгааг нь үзэхэд алаад хаясан байсан ч тоохгүй л өнгөрөх юм байна гэж бодож байгаагаа энэ дашрамд хэлмээр байна” хэмээлээ.
Ийнхүү “Такси тээврийн үйлчилгээг шуурхай, чанартай хүргэж. Хамгийн сүүлийн үеийн техник, тоноглол бүхий шуурхай удирдлагын төв, шинэ, аюулгүй тээврийн хэрэгслээр хэрэглэгчдийн таашаалд бүрэн нийцүүлэн ажиллана” хэмээх уриатай “Улаанбаатар такси”ний жолооч нар зорчигч, үйлчлүүлэгч нарыгаа алах л үлдэж дээ.
Зочин · 2013/06/24
угаасаа 1**1 аймар шдээ би эгчийгээ ботаник ус 15-5-2 оос өглөө 06 цагд 1**1-ийг дуудаад дроган явуулсан чинь нялх хүүхэдтэй хүнээс 20 мянган төгрөг нэхэж аваад буулгасан байна лээ тэгээд гомдол гаргаад шийдэхийг нь хүлээгээд өдийг хүрч байна гомдол гаргана тэгээд гомдолоо шийдвэрлэж чадахгүй ямар ч хариуц********гүй байгуул******** байна лээ шүү
social bookmark · 2013/06/05
2ARK*N Maj thankies f the blog.Really thank you! Want me.
Зочин · 2013/05/21
Íààäàõ áàéãóóëëàãûí íýðòýé ñàíààòàé òàêñèíóóä õóâèéí þìíóóäûã àä ¿çýæ õóäàë öóóðõàë òàðààíà. ªºðñíºº á¿¿ð õýðýãã¿é, èõ ìºí㺠íýõíý àÿã¿é áîë ººð õýðýã ãàðãàæ ÷ ìýäíý.
Зочин · 2013/05/20
Tim shu bi dandaa 1**1 r uilchuuldeg unkheer haritsaanii soyol gej baikhgui tegeed dandaa nemj avdag
Зочин · 2013/05/20
Tim shu bi dandaa 1**1 r uilchuuldeg unkheer haritsaanii soyol gej baikhgui tegeed dandaa nemj avdag
Зочин · 2013/05/17
bi taxidahaar yamarch taxinuud *00tug-r bodood baidagshdee,1km-iig hedeer bodoh estoi uym bol oo.
Зочин · 2013/05/16
1**1 taxi nii uilchilgee muudsan, jolooch nar ni tooluuraa ajilluulahaa bolison, uursduu ted ed gej munguu helj avdag bolson, suuliin 2 sard 1 l jolooch tooluuraa ajilluulaad yavahtai taarsan, amaar unee heleed avdagaas 1000 tugruguur baga garch bna lee, udirdlaguud ni jolooch naraa tooluuraar ni uilchilgeenii huldiig avahuulaachee,bas hariult mungu ugch chadahgui 500, 1000 tugrugni hariultiig hed hed avahgu ***j bsan , uilchilgeegee saijruul 1**1 iiheeen!
Зочин · 2013/05/16
huue aimar yum bilee bi 1500r taksidaj yavaad butsahdaa yag ter gazraasaa ene taksigaar yavsan tegsen nadaas shuud 3000g avsan tegeed heltel manaih ehnii kilometree 1000r boddog gesen ene yamar policy vee
Зочин · 2013/05/16
БАЙРНЫ МАШИН ТАВЬДАГ ЗОГСООЛИЙГ ТАГЛАЖ ЗОГСЧООД, МАШИНАА ТАВИХ ГЭСЭН ЮМ ЗАЙ ЖААХАН ХОЛДЧИХ ГЭХЭД БИ ХҮН ХҮЛЭЭЖ БАЙНА ХҮЛЭЭЖ БАЙ ГЭДЭГ, ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ. ТИЙМ БИЗДЭЭ. ТЭГЭЭД УУРЛААД ХЭЛЭХЭД МАШИНЫ АРЫН ШИЛ ХАГАЛЧААД ЯВААД ӨГДӨГ АЙМАР АЙМАР
Зочин · 2013/05/16
tsalingaa avj bna geed nemj tulbur avdag yum bna lee.ug ni yavsan km-n mungu avah yostoi baital.bugd haritsanii soyolgui jolooch nar
Зочин · 2013/05/16
unen yostoi shulaach nar yun bilee
Зочин · 2013/05/16
huduni malin belcheres irsen yamarch uhamsargui humuser hot bohirlogdoj bna naad taksni nuhur basl huduni soyolgui etged bga
Зочин · 2013/05/16
Unen unen hel amaar domjildog soyolgui jolooch nar baidag. Zalgaad gomdol helsen chin toogoogui