Н.Алтанхуягийг огцруулсан ч “Алтангадас” дараагийн Засгийн газрыг сар ч бололгүй огцруулна гэжээ
2014/11/03
Өнгөрсөн Лхагва гарагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг нар "Их тэнгэр" цогцолборт уулзалдаж, Н.Алтанхуягийг АН-ын даргын ажлаа өгч, Ерөнхий сайдаараа үргэлжлүүлэн ажилла, үүнийгээ Пүрэв гарагт болох УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан дээр мэдэгдэл хийж, танилцуулна гэсэн тохироонд хүрчээ.
Харин маргааш нь болсон УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан дээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг ямар ч мэдэгдэл хийгээгүйгээр үл барам "Одоо бүгдээрээ сайхан ойлголцоё.2016 оны сонгууль боллоо" гэх зэргээр аргадсан байна.
Үүний дараа түүнийг огцруулахаар гарын үсэг зурсан нэр бүхий УИХ-ын гишүүд "Таныг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх үед огцруулах гэсэн кнопыг дарна" гэдгээ шуудхан хэлсэн аж.
Энэ нь бүлгийн хурлын уур амьсгалыг хурцатгаж, "Алтангадас"-ыг төлөөлөөд нэгэн эрхэм :
"Та нар битгий сэрүүн зүүдлээд байгаарай. МАН-ын 28, эвслийн Л.Цог дээр АН-ын 9 хүн нэмэгдээд 38 уулаа болчихлоо. Одоо Н.Алтанхуягийг огцруулж болно, өөрсдөө Засгийн газраа байгуулна гэж ярьж яваа юм гэсэн. Тэрэн дээрээ тулбал бид ч 38 уулаа шүү. Хэрэв Н.Алтанхуягийг огцруулаад, та нар өөрсдөө Засгийн газар байгууллаа гэвэл тэр дараагийн Засгийн газрыг чинь сар бололгүй огцруулна шүү" хэмээн анхааруулах, айлгахын завсар өгүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл АН дахь зөрчил 1996-2000 оныг давтаж тун магадгүй болоод буй ажээ.
Э.Мягмардорж
Зочин · 2014/11/05
Ямар ч сайд гарлаа гэсэн энэ намыг дэмжихгүй. Санал өгсөндөө харамсаж байна
Зочин · 2014/11/05
Ta muusain ingej bdagaa hezee bolihiin be.yaduu zuduu ard tumen neg l udur bosno shuu ter tsagt ta nariin huivaldaan naad baliar zavaan bdliig chin zogsoohoor ih aynd mordoh bh shu.2 dahi ukrain bolj medne shu anhaaruulahad muusai avilagch idej uu****daa.
Зочин · 2014/11/04
alban tu****liin tuluu dainaa zogsoogood evlej ajillachee. Ingeed l daraagiin songuulid baraagvi yalagddag shvv. Evt ****sgai MAN-iig bolon urvagchdiig barinaa gej...
Зочин · 2014/11/04
Arai dendnee Elbegdorj. Z.Enhkbold nar ch ajlaa hkiij chadahkgui baigaa arai ch dee Ard tumnee guij garch irchihkeed boliochee ta nar icheechee ard tumneesee YIHK mash ihk hkuuli zerchij baigaa Ter YXTS gedeg chini ed nert l yilchildeg ym bilee Elbegdorj. Enhkbold. Altanhkyagtanguud boliochee
Зочин · 2014/11/04
ene altangadasiinxan bolio
Зочин · 2014/11/04
Alban tasalgaa,amraltiin bolon VIP uruund,sport pub-d bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh Office Golfiin ij burdeluudiig hyamdruulan zarj bna.Uund:ABC suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog-s 180000tog bolloo.Saihan beleg shuu.Zurgiig ni oruullaa.Utas:95000020,95050020
Зочин · 2014/11/04
ӨӨ ОДОО БҮҮР ИНГЭЖ ДАРАНГУЙЛЖ ИРГЭДИЙН ТОЛГОЙГ УГААХ БОЛСОН УУ ЕР НЬ ХЭДЭН ГЭР БҮЛИЙН НӨХДИЙН ЦУГЛААН ШИГ ЗАСАГЛАЛААР ЯАХ ЮМ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛЬЁ
Зочин · 2014/11/04
МОНГОЛЫН ТӨРӨӨР ИНГЭЖ ТОГЛОЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ НОЁД ОО !
Зочин · 2014/11/04
МОНГОЛЫН ТӨРӨӨР ИНГЭЖ ТОГЛОЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ НОЁД ОО !