Сонгинохайрхан дүүрэгт УИХ-дахь Монгол ардын намын бүлгийн гишүүд ажиллалаа
2014/11/03
Сонгинохайрхан дүүрэгт УИХ-дахь Монгол ардын намын бүлгийн гишүүд ард иргэдтэй уулзлаа. Тэд томоохон зах худалдааны төвүүд аж ахуйн нэгж байгууллагууд сургууль цэцэрлэг мөн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан юм.
Иргэд амжиргааны түвшин буурч худалдан авах чадвар буурсан зэрэг өөр тулгамдсан олон асуудлаар саналаа илэрхийлж ихээхэн бухимдалтай байгаа талаар гишүүдтэй ярилцсан юм. Мөн алслагдсан гэр хороололд цахилгаан эрчим хүчний хүчдэл муугаас болж зурагтаа ч үзэж чадахгүй байгаа талаар хэлэв. Үүнээс гадна тус дүүргийн 24 дүгээр хорооны сургуулийн барилга царцаагдсан төсөвтэй барилгын тоонд орж 2011 оноос хойш ажил нь зогссон байна. Тиймээс 24 дүгээр хороонд сургууль байхгүй тул зэргэлдээ хороодын сургуульд 3-4 ээлжээр суралцаж байгаа аж. Энэ тухай сургууль цэцэрлэгийн багш нар болон ажилчид сургууль цэцэрлэг хүртээмж муу, ганц ажиллаж байгаа сургуулийн ачаалал дийлэхгүй байгаа талаар санал шүүмжээ хэлж байлаа. Мөн долоо наймдугаар хорооны худалдаа эрхлэгчидтэй уулзаж тэдний санал бодлыг сонссон юм.