tserendafva

Эрүүл мэндийн байгууллагын ажилчдын ёс суртахуун, ажил үйлчилгээний чанарын доголдол, доройтол хэрээс хэтэрч хүн ёсноос гажиж байгаагийн тод томруун илрэл нь Орхон аймгийн БОЭТ –ийн захирал Ч.Цэрэндагвийн ажлын байран дээрхи архидан согтуурч, олны нүдэн дээр завхайрсан явдал байлаа.
Олны нүдийг хужирлаж чихийг дэлдийлгэсэн цочир этгээд энэхүү үйл явдлыг харсан эмнэлгийн ажилчид бидний нэр төрийг гутаан доромжилж, мэргэжлийн эсрэг үйлдсэн санаатай доромжлол хэмээн хэлэлцэж байгаа юм байна.
 
Эрүүл мэндийн яамны сайд Н.Удвалын намын гишүүнээ өөдөн татаж дарга болгосон харалган шийдвэр нь эрүүл мэндийн тогтолцооны гажуудлын амьд гэрч болон илэрч байгаа нь энэ гэж орон нутаг дах улс төр судлаачид дүгнэж байна. Ч.Цэрэндагва нь чих хамар хоолойн эмчээр ажиллаж байсны зэрэгцээ мэргэжлийн алдаа гаргаж хагалгааны ширээн дээр хүн нас баруулж байсан хар түүхтэй нэгэн юм байна.
 
Удирдах арга барилын хувьд тийм ч сайн удирдагч биш бөгөөд ажил авсанаас хойш халаа сэлгээ их хийж, чадварлаг мэрэгжилтнүүдээ халж ажлын байрыг нь сольж ажилчдын дунд нэр хүндээ алдаад байгаа захирал ажээ. Хамгийн сүүлд Орхон аймгийн эрүүл мэндийн газарт ажиллаж газрын даргаа байнга матаж хамт олноо цагдаад толгой дараалуулан шалгуулж байсан нэгэн эмэгтэйг БОЭТ-ийн хүний нөөцийн менежерээр ажиллуулах “этгээд” шийдвэр гаргасан юм байна.
 
Энэхүү увайгүй үйлдлээ “ Амьдрал өөрөө баян ш дээ” гэсэн ганц үгээр гудигч үгүй тайлбарлаж байгаа хүний их эмчийг даргаа хэмээн хүлээн зөвшөөрч байгаа хамт олныг гайхаж байна . Орхон аймгийн засаг дарга эрүүл мэндийн газрын ёс зүйн хороо энэхүү ноцтой асуудлыг хэрхэн хүлээн авч шийдвэр гаргахыг харах л үлдлээ.