Өнөөгийн хоосон амбицнаас өөр юу ч үгүй, хор найруулсан өчүүхэн "нохой залиа" ухаан зарж улстөр хийж байна гэж эндүүрдэг улстөрчин зомбинууд, тэдний одоо цээжээрээ хамгаалан зүтгүүлсээр байгаа ардчиллын харийн үзэл суртал загвар, бидэнд тулгасан байгаа эдийн засгийн харийн онол номлол нь Монгол орныг, монголын ард түмнийг мөнгө санхүү, эдийн засаг, соёл боловсрол, эрүүл мэнд гээд бидний улс үндэстний аж амьдрал, оршихуйн бүх үндсийг БҮХ ТАЛААС НЬ самарч харийн эдийн засгийн алуурчдын золиос болгосонтой одоо бол хэн ч маргахгүй биз ээ. Учир нь хэрэв өнөөгийн энэ өнгө-мөнгөний хоосон халхавчийг шинэ мэдлэг - сэхээрэл ухаарлын хүчээр авч хаян улс Эх оронд маань бүрэлдсэн байгаа өнөөгийн бодит байдлыг анхааралтай ажиглан эргэцүүлэн бодвол бараг бүх зүйл нүдэн дээр ил тод өрнөж байгаа!

Харийнхны эрх баригч бүлэглэлүүд "ардчилал, хүний эрх, чөлөөт зах" мэтийн бусад улс үндэстнүүдийг хууран мэхэлж тонон дээрэмдэх, шимэгчлэн завших зорилгоор зориудаар бодож олсон сүржин уриа лозунгууд, уран гоё сонсогдох боловч далд башир зальжин үлгэрүүдээр нь хөлсний үзэл сурталчид "ардчилсан хувийн чөлөөт" хэвлэл мэдээллүүдийг ашиглан түмэн олныг "бүүвэйлэн унтуулж" ичгүүргүй хуурч мэхлэн тэдэнд хов хоосон горьдлого төрүүлж одоо аливаа юмын тухай ойлголт төсөөллийг нь бүрэн самарсан байгаа учир номхон хүлцэнгүй барьж байгаа.

Тэд ийнхүү 25жилийн турш "өөрчлөлт, шинэчлэл, бүтцийн өөрчлөлт" гэх мэт элдэвийн башир уриан доор харийнхны шууд заавраар хүчээр зүтгүүлж ирсэн, хожмын аймшигт үр дагавруудад хүргээд байгаа улстөр-нийгэм-эдийн засгийн эвдэн бусниулалт, бүрэн самралтынх нь төгсгөлийн шат болох Монгол улсыг, манай ард түмнийг, хойч үеийг маань хэзээ ч төлж барахгүй асар их гадаад өрийн дөнгөнд хийх ажиллагаа ид өрнөж байна...

"Ардчилсан=арчаагүй болгосон" өнөөгийн Монголын үе үеийн эрх баригчид, үзэл сурталчид бол харийнхны гар хөлүүд болсон байгаа нь одоо нүдэн дээр ил болсоор байгаа бөгөөд тэд бүгдээрээ харийн өнгө-мөнгөний нийгэмд тачаадан шунаж харийнхны зохиосон элдэв онол, номлолд өнөөгийн нийгмийн толгойг бараг бүрэн эргүүлсэн байгаа. Гэвч тэд одоо ядаж өөрсдийнхөө толгойныхоо эргээг гаргаагүй байж шинэчлэлийн, их бүтээн байгуулалтын гэх мэт элдэв гоё нэртэй сүржин ажлууд, даржин хөтөлбөрүүдийг гаднынхны зөвлөгөөгөөр сэдэж энэ бүхний эцэст хамгийн гол нь харийнхнаас асар их хэмжээний доллар, иены зээлүүд аван өөрсдөө төр барьж байгаа үеэ ашиглан үзэмжээрээ самрах замаар улс Эх орноо, Элгэн садан ард түмнээ, ирээдүй хойч үе үеийнхнийг төлж баршгүй өрийн ангалд унагаж байгаагаа "мэдэхгүй" царайлж, мэдэхийг хүсэхгүй хувьдаа л завшиж байгаа билээ.

Одоо хуурч мэхлэгдэн ядуурч туйлдсан ард түмнээсээ уярааж байгаад уучлал гуйгаад л өнгөрнө гэж сэрүүн зүүдэлж байна... 

Бидний тавьсан ХҮҮТЭЙ өрийг "үр хүүхдүүд" маань төлчих байх аа...?!!

 

Одоо үүнийг Монгол хүн бүр ойлгож сэхээрч ухаарах, бид тус тусдаа амин хувиа бодох бус харин бид нар бүгдээрээ нэг Эх оронтой, нэг л Хувь заяатай гэдгээ ойлгох цаг иржээ.

Сэхээрэхтүн, ухаарахтун!

Эвлэлдэн нягтарч эргэн нэгдэцгээе!

Үүнд л бидний эрүүл ухаан, эрч хүч бий !

Зургийг "Эдийн засгийн алуурчдын золиосууд" (2012) номоос авав.