Хятадын Чончинь хотын оршин суугчид нэгэн сонирхолтой үйлдэлтэй таарчээ. Учир нь 4 хуваагдсан хэсэг хүмүүс гудамжинд 4 хөллөн мөлхсөн байна.

 

Оффис ажилчид гэдэг нь тодорхой харагдахуйц  цэвэрхэн хувцасласан эмэгтэй, эрэгтэй хүмүүс учир зүггүй тойрог болон 4 хөллөн мөлхөж байгаа нь олон хүний анхаарлыг татжээ.

Үүнийг сонирхох хүмүүс гэрэл зураг авч, тэднийг ямар учиртай ийм үйлдэл гаргаж байгааг асуухад тэд мөлхөсөөр л байжээ.

Харин тус арга хэмжээг зохион байгуулагч этгээд олны өмнө гарч ирэн тэднийг зогсоожээ. Энэ мөлхөлтийг гоо сайхны компанийн босс санаачилсан бөгөөд тэрээр ажилчдынхаа  зан ааш ёс суртахууныг шалгахаар ийм туршилт явуулсан аж. Нэг ёсондоо ажилчдынх нь ноён нураа хаана хугарч, уураа барьж дийлэхгүй босч ирэхийг харахыг хүссэн нь энэ аж.