PSY-д Монголд ирэх санал тавина
2013/05/16
Өнгөрсөн өдрүүдэд шуурсан мэдээний нэг бол Солонгосын алдарт дуучин PSY Монголд ирнэ гэсэн мэдээлэл байв.
Тиймээс энэ мэдээллийн дагуу бид энэ талаар Харш хамтлагийн гэдгээрээ олны танил болсон Баасандоржоос тодруулга авсан юм.
Учир нь PSY-г “Харш” хамтлагийн дуучин Бааска урьсан гэж зарим хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Дуучин Баасандоржийн хувьд Өмнөд Солонгос улсад ажиллаж амьдарч байгаад саяхнаас эх орондоо ирсэн аж.
“Би Солонгост хамтарч ажиллаж байсан уран бүтээлчидтэйгээ холбогдоход солонгос түншүүд маань PSY-г Монголд аваачих талаар санал тавьсан бөгөөд энэ талаар судалгаа хийгээч гэж надад хэлсэн юм. Тэрнээс биш сайтууд дээр гараад байгаа шиг шууд авчирна гэж яриагүй. Гэхдээ солонгос хамтрагчдын тавьсан санал боломжтой гэж үзсний үндсэн дээр би энэ сарын 25-нд Солонгос явж энэ талаар тэдэнтэй ярилцахаар болсон. Тэгээд тэндээ очоод солонгос түншүүдтэйгээ уулзан PSY-ыг Монголд ирэх талаар санал тавихаар төлөвлөөд байгаа. Би 5 сарын 31-нд эргэн ирэх бөгөөд энэ үеэр л PSY-тай холбоотой албан ёсны тайлбар өгнө.
Тэрнээс сайтуудад гараад байгаа шиг шууд авчирна гэж би энд тэнд огт мэдээлээгүй. Зүгээр нэг танилдаа л сонирхуулан өөрт тавьсан саналын талаар ам нээсэн чинь өнөөх маань цааш нэг сайтад хэлчихсэн байна лээ. Зарим нь бүүр захиалгаар ийм мэдээ гаргасан ч гэж ярьж явна лээ. Миний хувьд солонгос хамтрагчдын тавьсан саналыг боломжтой гэж үзсэний үндэс дээр үүнийг судлаж үзэхээр Солонгос явахаар болсон. Тэрнээс би өөрөө ийм яриа гаргаад яваа юм биш шүү гэдгийг ойлгоорой” гэж дуучин Бааска ярьсан юм.
social bookmark · 2013/06/07
*EuoF1 Awesome article post.Really thank you! Will read on...
Зочин · 2013/05/19
****aa. Ene muu budaanii huuhdeer yah ve de
Зочин · 2013/05/17
энэ ****** хангүг өвгөнөөр үхсэнээ хийдэг байна аа