АН-ынхан Н.Алтанхуягийн хандыг даруулахаар ерөнхийлөгчтэй уулзжээ
2014/11/11
Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсонтой холбогдуулан дараагийн Ерөнхий сайдыг тодруулах марафон АН-д өрнөж байна.
Өчигдөр энэ асуудлаар АН-ын бүлэг үдээс өмнө хуралдаж, гурван хүнийг албан ёсоор нэр дэвшүүлж байгаагаа зарлалаа. Хэдийгээр бүлэг албан ёсны мэдээллийг олон нийтэд өгөөгүй ч гишүүдийнх нь хэлснээр “Алтангадас” фракцийн даалгавраар С.Баярцогт гишүүн ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн бол “Шонхор”-ын даалгавраар Г.Баярсайхан гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатыг дэв шүүлжээ. Харин С.Эрдэнэ гишүүн Р.Амаржаргалыг “Шинэ Засгийн газрыг тэргүүлэх боломжтой” гэж үзэн нэр дэвшүүлсэн байна. Р.Амаржаргал гишүүний хувьд “МҮДН” фракцид харьяалагддаг ч “Шонхор”-ынхон ийнхүү түүнийг дараа гийн Ерөнхий сайдаар ажиллах боломжтой гэж үзжээ. УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал нарын хувьд дараагийн Ерөнхий сайдад эртнээс нэр нь яригдаж байсан бол Д.Ганбат гишүүнийг засаг толгойлохоор нэр дэвшсэнд гайхах хүн олон байлаа. Гэхдээ түүнийг “Санал хуваах зорилгоор нэр дэвшүүлсэн” гэх бор шувуу тэр даруйдаа Төрийн ордонд гарсан бөгөөд гишүүн өөрөө энэ талаар тайлбар хийхдээ “Энэ бол бүлгийн шийдвэр. Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд учрыг нь олох биз” хэмээсэн. Өөрөөр хэлбэл, “АН энэ удаад бүлэг, фракциудынхаа эрх ашигт нийцүүлж, шийдвэр гар-гаагүй” гэдгийг гишүүд тодотгож байлаа. Харин улс орны эдийн засаг хямралтай үед цаашид ямар бодлогоор явбал зөв шийдэл болох вэ гэдэг гарцыг тодорхойлсон нэр дэвшигчийг дэмжихээ илэрхийлэх гишүүн олон байв. Энэ ч утгаараа АН-ын бүлгийн 35 гишүүн Ерөнхий сайдад нэр дэвшсэн гурван хүнээс Р.Амаржаргалыг олонхиороо дэмжиж байгаа бөгөөд Ч.Сайханбилэгийн саналыг хуваах зорил гоор Д.Ганбат гишүүний нэрийг дэвшүүлээд байгаа гэх.
Түүнчлэн олон нийтийн зүгээс ч Р.Амаржаргал гишүүнийг туршлагатай, тулхтай улс төрч гэдгээр ньсайшаалтай хүлээн авч байгаа. Гэвч түүнийг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшижбайгааг ньАН-ын дарга Н.Алтанхуяг дэмжээгүй. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан, АН-ын дарга Н.Алтанхуяг өчигдөр шөнө /уржигдар/ олон нийтэд хандан мэдэгдэл хийж, өөрийг нь огцруулах кноп дарсан найман гишүүнээс дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшсэн тохиолдолд дэмжихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Өчигдрийн АН-ын бүлгийн хуралдааны үеэр Ерөнхий сайдад нэр дэвшсэн эрхмүүд ямар хандлагатай байсныг эх сурвалжаас тодруулахад “Ч.Сайханбилэг гишүүн бүлгийн хуралдааны үеэр Ерөнхий сайд болохоор тэгтлээ улайрахгүй байгаа ньхарагдсан. Харин Д.Ганбат гишүүнийг тохиолдлоор нэрийг ньдэвшүүлсэн. Одоо мань хүн ямар байдлаар нэрээ татах аргаа л бодожбайгаа байх. Харин Р.Амаржаргал гишүүн бол ондоо байна лээ. Энэ хүн дараагийн Ерөнхий сайдаар ажиллах итгэл үнэмшилтэй байснаас гадна эдийн засгийн хямралаас яаж гарах талаар бүхэл бүтэн мөрийн хөтөлбөр боловсруулчихсан бариад суужбайсан. Гэхдээ энэ нь бидний хувьд шинэ зүйл байгаагүй. Учир нь Р.Амаржаргал гишүүн манай намын ҮЗХ-ны хуралдааны үеэр эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гарах талаар маш нарийн тооцоо судалгаатай хөтөлбөр боловсруулснаа танилцуулсан. Цаашид бидэнд ямар гарц үлдсэн талаар ч цаашид бодсон зүйл олон байна лээ” гэв. Ямартай ч АН-ын бүлэг дээрх гурван гишүүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжтүр завсарлаад эргэж орсон. Ингэхдээ дээрх гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хураангуй байдлаар сонссоны дараа нууцаар санал хураалт явуулж, дараагийн Ерөнхий сайдын нэрийг өчигдөртөө багтаан тодруулна гэжбайсан ч “Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцуулж, санал бодлыг нь сонсоно” гэх шалтгаанаар бүлгийн хуралдаан дахин хойшилсон юм. Хэдийгээр бүлгийн гишүүд ийм тайлбар хийсэн ч хөшигний цаана өөр асуудал өрнөснийг эх сурвалжхэлсэн. Тодруулбал, АН-ын өчигдрийн бүлгийн хуралдаанд намын дарга Н.Алтанхуяг бүрэн суугаагүй бөгөөд хурлын дундуур гарч одсон юм. Тэрбээр нэлээд ууртай гарсан бөгөөд бүлгийн гишүүдтэйгээ ам зөрсөн талаарх мэдээлэл цахим сайтуудаар гарсан. Харин энэ үйл явцын талаар эх сурвалжмэдээлэхдээ өөрийнх ньэсрэг санал өгсөн гишүүдийн нэг Р.Амаржаргалыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэнд ихээхэн дургүйцсэн байна. Түүнчлэн тэрбээр “Та нар дэмий юм хийж байна даа. Намын дүрмээр надад бүх эрх ньбайна. Та нар надтай тохиролцохгүйгээр төрийг цааш ньавч явна гэж худлаа шүү” хэмээснээр гарч одсон байна. Товчхондоо, энэ бол Н.Алтанхуяг гэдэг хүн АН-ыг өөрийн дураар хөдөлгөж, хүссэн бүхнээ гүйцэлдүүлдэг байсны бодит жишээ ч гэжхаржболохоор байгаа юм. Өмнө ньбүх зүйл өөрийнх ньхүссэнээр байсан атал өнөөдөр бүгд эргэж, өөрийнх нь эсрэг кноп дарсан хүнийг олонхи ньдэмжээд Засгийн газрыг толгойлуулахаар болсон нь түүнд таалагдаагүй бололтой. Үнэндээ сүүлийн өдрүүдэд өрнөжбайгаа улс төрийн акциудыг ажиглавал яг л ийм дүр зураг харагдаад байна. Манай улсад Н.Алтанхуяг гэж дархан эрхтэй хүн бий болчихоод байна ч гэжтайлбарлаж болмоор. Баг болон ажиллаж байгаа нам, улс орны эрх ашиг түүнд огт хамаагүй мэт хандлага гаргаж байгааг хэн хүнгүй харжбайгаа биз ээ. Хамгийн сүүлийн нэг жишээ татахад, удтал хэл амны бай болж, намдаа салхи оруулаагүй байсан АН-ын ҮЗХ-ны хуралдаан болсон.
Гэхдээ намын гишүүдийн биш Н.Алтанхуягийн хүсэлт, даалгавар болсон гэвэл үнэнд илүү ойртоно. Түүнийг Ерөнхий сайдын суудлаасаа буусны дараа АН-ын Гүйцэтгэх зөвлөл яаралтай хуралдаж, ҮЗХ-ны хурлын товыг зарласан. Гэтэл эрх барьж байгаа намын дээд байгууллага хуралдсан атал улс орон, ард түмэнд хэрэгтэй ганц ч шийдвэр гаргаагүй. Зөвхөн Н.Алтанхуягийг яавал удаан хугацаагаар намын даргаар байлгах вэ гэдгийг л тэд хэлэлцсэн. Товчхондоо, өнөөгийн улс төрийн нөхцөл байдлаас дүгнэвэл төрийн дээр нам, намын дээр фракциуд, фракциудын толгойд Н.Алтанхуяг заларчээ. Ийнхүү ойрын өдрүүдэд Н.Алтанхуяг даргын ааш аяг дийлдэхээ больсон тул АН-ынхан аргаа барахдаа “Ерөнхий сайдад нэр дэвшигчдийнхээ талаар зөвшилцөнө” гэх шалтгаанаар Ерөнхийлөгчтэй уулзлаа. Нэг үгээр хэлбэл, АН-ынхан Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх бус бүгдийг өөрийнхөөрөө шийдэх гэж зүтгэдэг Н.Алтанхуягийн хандыг даруулахаар Төрийн тэргүүнд хандсан аж. Ангийнхантайгаа үг хэл, үзэл бодол нийлэхээ больсон Н.Алтанхуягийн аашийг дарж, асуудлыг нэг тийш нь болгох зорилгоор АН-ынхан Ерөнхийлөгчтэй санаа бодлоо солилцсон байна. Ямартай ч АН-ын бүлгийнхний Ерөнхийлөгчтэй хийх уулзалт 17.00 цагийн үед эхэлсэн бөгөөд дугаар шилжих мөчид дуусаагүй байв.
Уг уулзалтыг “Алтангадас” фракцийнхан санаачилсан бөгөөд тус фракцийн олонхи гишүүн Төрийн тэргүүнтэй санаа бодлоо солилцсон бололтой. АН-ын Ерөнхийлөгчтэй хийх уулзалт эхэлсэн байхад “Шонхор” болон МоАХ фракцийн гишүүд өрөөндөө байлаа. Харин бүлгийн дарга Д.Эрдэнэбат ч мөн Төрийн ордонд явжхарагдсан. АН-ын бүлэг өнөөдөр Ерөнхий сайдад нэр дэвшигчдийнхээ мөрийн хөтөлбөрийг сонсч, нууц санал хураалт явуулснаар дараагийн Ерөнхий сайдын нэр тодорно.
М.Өнөржаргал
Зочин · 2014/11/12
луйварчин баагий нар шүү дээ наад гарууд чинь ЗГ-аас Тэмүүжин сайд л сайн ажиллаа бусад нь зөнөсөн банхар нохойнууд шүү дэээ.Нохой гэж амьтан зөнөхөөхөө гэрээсээ холдож чадахгүй худлаа ******даг шдээ яг тийм ********нууд шүү.
Зочин · 2014/11/12
******ийн баагий нар одоо л өөрсдийгөө танилаа шдээ.ямар ч чадваргүй гэдэг нь намын даргаасаа эхлээд танигдлаа.Монголыг хэдэн үеэр нь өрөнд унаглаа даа энэ засгийн газар
зочин · 2014/11/12
Ардчиллынхан алиагаа алдаж байна. Аргагүй шүү дээ Алтанхуяг т**********тэй бүгдээрээ түгжилүүд...
Зочин · 2014/11/12
ан-ын бүлгийн дарганцар эрдэнбатыг ч бас хусах хэрэгтэй, олонхи байж уих-ээр асуудлаа унагадаг хүнийг бас болиулах хэрэгтэй, ямарч чадваргүй нэр хүндгүй баагий
Зочин · 2014/11/12
Ардчилагч · 2014/11/12
Манай намынхааан болиоч ээ, ингээд байвал хаана шударга зүйл байгаа юм? Элбэгдорж хандыг дардаг хэн юм бэ? ШУДАРГА БАЙ л даа, Эх нь булингартай бол адаг нь булингартай. Ганц асуудлыг шийдчихэж чадахгүй арчаагүй. САЙХАН НИЙГЭМД САЙХАН АМЬДАРЦГААЯ Л ДАА.
DGMGG · 2014/11/12
ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛСЭН ХҮНИЙГ Д ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ-Д ӨРГӨН БАРИХ ЁСТОЙ. НЭРЭЭ Ч ДЭВШҮҮЛЭЭГҮЙ БАЙЖ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАНА ГЭДЭГ НЬ ЭЛБЭГДОРЖ АН-ЫН БҮЛГИЙН ТОЛГОЙЛОГЧ БОЛОХОО БАТАЛЛАА. ЭЛБЭГДОРЖ ӨӨРИЙНХӨӨ ШИДСЭН ЧУЛУУНЫ ҮРТСИЙГ ӨӨРӨӨ ТҮҮЖДЭЭ. УГТАА САЙХАНБИЛЭГТЭЙ НИЙЛЖ, ТҮГЖИЛДСЭН ГЭХ ЯРИА Ч ГАДУУР БАЙГАА. ЯАХЫГ НЬ ХАРЪЯДАА.