Хайр гэдгийг дахин мэдрүүлсэн тэр минь эргэж ирэх болов уу
2014/11/11
Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрт тохиолдоод байгаа бусдын л адил зовлонгоо та бүгдтэй хуваалцах гэсэн юм аа. Бидний анхны хүүхэд 03,21-нд төрсөн.
Нөхөр маань цагдаагийн байгууллагад ажилладаг болоод ч тэр үү ааш зан их муутай бас дээр нь их хүүхэмсэг байсан.мэдээж цагдаа болгоныг ийм гэж хэлэх гээгүй юм шүү. Намайг байнга л хий хардана эмэгтэй хүн ч залгасан энэ яах гэж байгаан чамайг дүүтэйгээ танилцуулж суулгах гэж байгаа юмуу гээд л эхлэнэ тэгээд зодно сим авч хугалаад хэд хоногийн дараа дахиад л шинэ дугаар авч өгнө. Эсвэл найз нөхөд маань гэрт ирхээр наад янхануудаа манайхаас зайлуул гээд л хөөнө. Тэгсээр байгаад найз нөхөд ч үгүй болсон. Манайх цагдаагийн байранд байдаг байсан болхоор зодуулхаараа хөршүүд сонсохвий гэж амаа даран байж чимээгүй уйлдаг байсан. Хүний урманд нэг ширхэг хумсаа хатгаж үзээгүй нөхөртөө. Эцэг эхдээ ч ингэж байгаагаа хэлж зовоохыг хүсдэггүй байсан. Хүний эцэг эх л болсон хойно яагаад байна ийгээд байна наад нүүр ам чинь яагаад ийм болцын гээл асууна тэгээл унаад эсвэл юм мөргөөд гээл хэн ч итгэмээргүй худлаа ярина.
Өөр хүүхэнтэй уулзах гэж байгааг нь утаснаас олж уншаад уур хүрээд залгаад хэрэлдтэл чи муу яах гэж ярьж байгаан чамд тэгэх эрх байхгүй гээд зодно. За нэг иймэрхүү байдлаар 3 жил нүүр нүдгүй зодуулж байгаад арай гэж хүүгээ аваад салсан. Салснаасаа хойш 3 жил боллоо нэг ч удаа хүүгээ гэхгүй ширхэг оймс ч авч өгдөггүй ярьдаг ч үгүй намайг явуулаад л бид 3н амьдарч байсан гэрт өөр хүүхэн дагуулж ирсэн гэсэн. Үрийн минь эцэг анхны минь бүх зүйл л болсон хойно сонсоод их л уйлж билээ. Заримдаа миний зодуулах яахав хүүгээ л өнчрүүлдэггүй байж гэж харамсдаг үе байсан. 3жилийн дараа нэг залуутай танилцлаа нүдэнд дулаахан сайхан инээсэн залуу.
Би ч эрэгтэй хүнд итгэх итгэл минь үнэхээр байхгүй болсон болхоор нээх ойшоодоггүй байсан. Гэхдээ хүн л болсон хойно уулзалддаг л байлаа. Бараг л үсээ илэх гэхэд нь дальдичдаг цочдог болчихсон тэгэхээр яагаад ингээд байдгийн чамайг хэн ингэтэл чинь хүнд итгэх итгэлийг чинь ийм болгочихсон юм бэ гэдэг байсан. Тэгээд уулзаад дасаад ирэхдээ 2 биенийхээ амьдралыг ярьцгаадаг болсон. Тэр маань ч гэсэн эхнэртэй хүүтэй байсан эхнэр нь их ууртай хадам аавындаа байдаг байж юм л бол уурлаж юм авч шиддэг ээжийх нь дэргэд хүртэл алгадаж мөлжиж байсан ясаа хүртэл шидэж байсан гээл гэрт нь эгч дүүс нь ирхээр манайх ямар цэцэрлэг үү гээд л уурладаг ер нь тэгээл аашийг нь дийлэхгүй салсан гэсэн. Бид 2 хамтдаа амьдрах болсон байр түрээсэлж. 1 жил цуг амьдарлаа хайр халамж гэж ийм байдаг гэжүү гэж анх энэ хүнээс л мэдэрсэн. Эцэг эхтэй минь очиж танилцсан тэдний эцэг эх нь намайг ирж танилцуул л гээд байдаг боловч би арай болоогүй ээ хүнд хэлэх аятайхан ажилд орчоод болъё гээд хойшлуулаад байдаг байсан.
Бурхан надад чиний зовлон дууслаа одоо сайхан жаргах цаг ирлээ гээд чамайг минь надруу явуулсан байхаа гэж би үргэлж тэрэндээ хэлдэг. Архи уудаггүй хүүхэн энэ тэр ч гэдэггүй тамхи л татдаг. Гар гэхээр эрэгтэй хүн ядаж 3н хорын нэгийг хэрэглэх ёстой хайр нь тамхиа л татаж байя гэдэг би ч нээрээ ч тийм юмуу гээд дахиж гар гэж хэлээгүй. Надад чи л хэрэгтэй гээд л анх уйлаад л гүйгээд байдаг байсан би хүүгээ чамаас болж орхиж чадах юм байна чи л надтай хамт бай гээл гүйдэг байсан. Тэгээд би нэг гайгүй ажилд орсон хамт олонтойгоо гараад 2 лааз пиво уугаад 8 гээд гэртээ орсон чинь уурлаад муухай архи үнэртээд байна гээд тусдаа унтсан.
Бид 2н амьдралд архи огт байх ёсгүй гэдэг хүн. Тэрнээс болоод жоохон маргалдсан байсан. Уучлалт гуйлаа дахиж амсах ч үгүй гэж хэлсэн тус болсонгүй. Нэг тиймэрхүү жоохон маргаантай байж байтал дэлгүүр хэсч яваад салсан эхнэр хүүхэдтэйгээ таарсан гэсэн. Тэгсэн хүү нь таниад ааваа гээд уйлаад байхаар нь зөндөө их өрөвдөөд одоо хүүгээ л гэж амьдаръя хайраа энэ бүхэнд уучлаарай гэж хэлээд уйлсаар байгаад яваад өглөө. Чамдаа бас хүүдээ маш их хайртай гэхдээ энэ 2н нэгийг л сонгох ёстой тийм болхоор чи минь ойлгохыг бодоорой уучлаарай гээд явчихлаа.
Хүүтэйгээ уулзах гэхээр эхнэр нь заавал буцаж нийл тэгж байж уулз гээд ер уулзуулдаггүй. Уучлаарай эргээд нийлье хүүгээ бодоод уучлаач гээд байнга гуйна. Энэ бүгдээ надаас ч нуудаггүй байсан ингэж байна тэгж байна гээд л хэлнэ. Миний бодлоор эхнэр нь энэ тэрүүгээр яаж янз бүрийн юм хийсэн байх гэж бодох юм. Бид 2 хүүхэдтэй болсон байсан манай хүн өөрсдийн гэсэн байр оронгүй арай эрт байна гэж байгаад 2 сартай хүүхдээ авхуулсан. 2 3 өдөр маш сайн халамжилсан. Яагаад энэ бүхэн гэнэт ийм болоод хувирчихваа. Зовлон дунд минь гэрэлтсэн сайхан хайр минь нэг л өдөр орхиод яавчихлаа үнэхээр яагаад ч итгэж чадахгүй юм. Уг нь гам хийх ёстой байтал би гэдэг хүн хямраад хоол унд ч идэхгүй идэх ч хүсэл төрөхгүй элдвийн тэнэг бодол толгойноос салахгүй муу хүүгээ бодоод л тэнэг бодлоо дийлж байна.
Орой ажил тарах дөххөөр л хаачихаа мэдэхгүй хэн ч хүлээгээгүй гэрлүүгээ орж ч чадахгүй хэцүү байх юм. гэртээ ороод унтаж чадахгүй явснаас нь хойш үүрийн 5 гэж унтана эсвэл үүрээр сэрчихээд л уйлна байнга. Өөр хийж чадах юу ч алга надад. Надад үнэхээр их хайртайг нь мэднээ айгаад байна хүрээд ирээч тэхүү хайраа гээд гуйхаар хайр нь унтуулад өгье гээд дуулна нээх хөөрхөн. эмэгтэй хүн гэр бүлээ хадгалж үлдэх арга хэмжээ авах хэрэгтэй гэж боддог. Зөндөө гуйлаа эргээд ирээч гэж бусад хүмүүс салж л байдаг хүүхэд уйлж л байдаг миний хайр энэ бүхнийг давж чадийшдээ бусдын чадаж байгааг чи яагаад чадахгүй байгаан бэ гээл гуйна. Тэр маань шийдсэн бололтой. Би урдны эхнэртэйгээ хэзээ ч жаргалтай амьдрахгүй ээ чамдаа хайртай гэхдээ хүүгээ орхиж чадахгүй нь гээд уйлдаг.
Түүнийхээ төлөө гэж бодоод “хайрт минь сайхан амьдраарай гээд” нулимсан дундаа үлдэх үү. Эсвэл тэмцэх ёстой юу би. надад зөвлөгөө өгөөч хүмүүсээ. Үнэхээр эргэж ирэхгүйгээр шийдсэн болов уу, хугацаа хэрэгтэй юм болов уу. Би хүлээнээ чамайгаа наддаа эргээд ирэхийг чинь хоног тоолон хүлээнэ хайртай шүү чамдаа.
Зочин · 2014/11/15
anhnaasaa ehner huuhedtei hun demii l zuil hunii yum dandaa huniih l bdg gej bi lav boddog uur saihan zaluu zunduu l bgaa shuu dee uridiin amidralaasaa salj chadahgui bgaa huneer yah ch bilee dee uuriiguu bodood amidralaa saihan bolgood huuteigee saihan amidaraa ur huuhed hani bolno shuu dee
Зочин · 2014/11/15
setgeliin tevcheertei bai.hed hed durlaad salaad irheree zurh chin yavandaa daadag bolchdigiin.
Зочин · 2014/11/14
Heseg hugatsaand huleegeed uzdee hair buhnees huchtei negent bolohgui gd salsan amidral dahiad niileed her udahiig hen ch medehgui tiim l hetsuu ****** ym bol tesehguidee huuli gj ym bg****dee alban ysoor batalgaagaa salgaad 7 honogiin 2 udur ch ymu huuhdee uur deeree awj bhaar togtooj boldgui l ym bhdaa uul ni shiidwerleh arga bh l ystoi shuud l uilaad ywaad ugdug neg bodliin uhaantai l zaluu ym chamaig baga zowooh gsende l shuud heleed ywsan bh yah gd bga ni oilgomjgui 2 huuhnii dund guisen zaluuchuud olon bnashdee zuulun bai uhaantai huleetstei bai amjilt husiy ergeed ireh bhaa
Зочин · 2014/11/13
Huuramj l sanagdaj bn hair yamr huchtei be gdgiig chi ooroo oilgoj bg biz de hool orohgui noir hurehgui buh yumiig ni uuchlaad ooriigoo buruutgaad yavdag harin naad zaluu chini juje****n yjm bishu
Зочин · 2014/11/13
er hun hesch hesch yvaad ergeed l baih yostoi bairandaa irdeg!
Зочин · 2014/11/12
Ter *****iin tsagdaa l bhgvi yu emegtei hvn zoddog yamar er hvn bnaa!!!!!
Зочин · 2014/11/12
oortoo itgeltei bai gj helmeer bn eregtei hun bolgon adilhan hen bailgah n zovhon chamaas l shlatga**** zovlon toochdog hunees zovlon saldaggui yum
Зочин · 2014/11/12
hetsuu l yum bn. uneheer hairtai bol hureed l irne itehgui bol shuudhan martaad amidralaa shineer ehwlsen ni deer
Зочин · 2014/11/12
Bvsgvi min amidralaa shineer ehel gej heleh bna. Uchir uy be gewel hugarsan hagarsan ewdersen bolgon bvten boldoggvi uym. Bolson ch uridiinh shigee orig bish uchraas ter.
me · 2014/11/12
VRIIN NULIMS BUHNEES UNETEIL DE YAAHCH ARGAGUI
Зочин · 2014/11/12
Soliotoi hvvhen be oor hvn oloochdee dahiad l salgaj hvvhdiin nulims vreed... Nulamsan deer bosson amidral bvtehgvidee
Зочин · 2014/11/12
Би юу уншчихваа? манай залуучууд эр эм ялгаагүй ийм тэнэг болчихсон юм гэж үү дээ арай ч дээ, тэр эр нь юун уйлах барих вэ, эм нь юун дуу гаргахгүй зодуулаад суух вэ, эр нь бол одоо матрын нулимс унагаж байгаа нь тодорхой, яагаад матрын нулимс унагах болсон бэ гэхээр эм нь тэнэг болохоор тэр юм.