Өчигдөр АН-ын ҮЗХ-ны хуралдаан боллоо.  Хуралдаанаар Н.Алтанхуяг өөрийн хүсэлтээр намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Үүнийг ҮЗХ-ны гишүүдийн олонхи дэмжиж түүний орыг УИХ-ын дарга  З.Энхболд залгах болсон. 

Хуралдаанаар хэлэлцсэн, олны анхаарлыг татсан өөр нэг асуудал бол  Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад  нэр дэвшүүлсэн явдал байлаа.  Тодруулбал  Монгол улсын 25 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал өрсөлдсөн. Хуралд оролцогчид тэдний мөрийн хөтөлбөрийг сонссоны дараагаар  асуулт асууж,  нууц санал хураалт явууллаа. Санал хураалтаар ҮЗХ-ны 173 гишүүний 92 гишүүний дэмжлэгийг авсанаар Ерөнхий сайдад  нэр дэвших “эрх”-ийг  Ч.Сайханбилэг тодорсон юм.

Одоо АН-ынхан “хөнжилдөө хөлөө жийлцэхгүй” бол  Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эсэх асуудлаар  таван өдөрт багтан  Ерөнхийлөгчтэй зөвлөлдөх болно. Ерөнхийлөгч нэр  дэвшигчийг “таалснаар”АН-ынхан  Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгох асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганд оруулах юм.

Нэгэнт нэрийг нь оруулаад ирэхээр  УИХ дахь нам эвслийн бүлэг  хүссэн ч эс хүссэн ч баталдаг бичигдээгүй хуультай. Тэгэхээр  Монгол улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болох нь тодорхой боллоо.

А.Баярмаа