Манай хэвлэлийн бага хурлын дараа бидэнтэй олон хүн байгууллага холбогдсон. Тэдний төлөөлөл “Харганат цамхаг групп”-ийн ерөнхий захирал Магсарын Ганхөлөг, тус группийн хуулийн зөвлөх цагдаагийн хурандаа Мөнхдашид ирсэн нэг захидал. Энэ захидлыг “Харганат цамхаг” группын захирал Ганхөлөг, хуулийн зөвлөх цагдаагийн хурандаа Мөнхдаш нараас авав.

“Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Батбүрдэл ХХК нь ямар учиртай байгууллага юм бэ. Оршин суугчдаас мкв-ийн мөнгө илүү авч, зогсоол гарааш СӨХ гэж байхгүй байж мөнгө нэхэх болохоор манайх гэж янз янзын асуудал гарахаар “Харгант цамхаг” ХХК нь мэднэ гээд байх юм.


Захирал нь гээд Толгойтод амьдардаг Д.Пүрэвсүрэн гэж залуу бас М.Наранбаатарын дүү Шатар нар улсын газар дээр танай хүчинд барилга барьж хичнээн тэрбум төгрөг олсон байж танай бариулж барьсан барилгыг хүртэл хорлож бас мэргэжлийн хяналтаар зогсоолгож Баатарсүрэн гэж хүнээс “Бэргүүд стоун” ХХК “Харгант цамхаг” ХХК хоёрын хооронд хийсэн гэрээг авсан шүүхэд өгнө гээд явж байсан.

“Батбүрдэл” ХХК-ийн оффес нь хамгийн хойд талын орцонд байрлалтай М.Наранбаатарын төрсөн дүү Шатар захирал нь гээд байж байх юм. фото зургаар баталгаажуулаад шүүхэд өгөх хэрэгтэй. МҮОНРТ-ийг бүлэг хүмүүс идэж ууж байна.

Ерөнхий нягтлан О.Сүхбаатар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумых. Мөн Лхагвадаш, хуулийн зөвлөх Оюунбилэг “Батбүрдэл” ХХК-ийн компьютерыг нь хурааж авах хэрэгтэй. Мөн М.Наранбаатар нь телевизийн харуул хамгаалалтыг Барбаатар гэж нэртэй компани байгуулж Б.Өлзийсайхан гэж өөрийнхөө төрсөн эгчийнхээ хүүхдийг захирлаар нь тавьжээ.

Мөн Шатарын жолооч байсан Э.Батхуяг, Б.Батжаргал нарыг харуулын албаны даргаар тавьж бага цалинтай ажилчид авч Баянхошууний барилга I хорооллын тавилгын үйлдвэрээ харуулж хичнээн сая төгрөг идэж байна. Телевизийн газар дээр барьсан орон сууцны 30-аад айлыг зах зээлийн үнээр өгч бүх ах дүү нар нь авсан.

Өөрийн төрсөн дүү Энхтөгөлдөр хүргэн ах Батсүх авгайн дүү гэх мэт. Гараашийн давхар 1 -р давхар бүгдийг түрээслэж мөнгийг нь идэж байна. Бас нөгөө талын барилгыг барьж өгнө гээд телевизийн ажилчдаас урьдчилгаа 30 хувийг аваад Баянхошууны барилганд мөнгийг оруулсан. Энэ идсэн мөнгөөрөө 2016 оны сонгуульд нэр дэвших гэнэ.

Наранбаатар, Шатар хоёр телевизийг арай дэндүү идэж байна. Пүрэвсүрэн, Наранбаатар хоорондоо төрөл хүмүүс гэсэн. Энэ луйварчдыг шүүхэд өгч бас зохиолч Зундуйн Дорж “1950”-ийн захирал Даваабаяр, Батзандан гишүүнд хурлын дарга Энхболдод мэдэгдэж мөн хэвлэл мэдээлэлээр цацах хэрэгтэй. Бид нар хэлж ярих гэхээр ажилгүй болгох гээд бас байрны зээлтэй болохоор нэр усаа бичиж болохгүй байна” гэжээ.

МҮОНРТ-ийн хэсэг ажилчдаас


М.Наранбаатар төрсөн дүү М.Энхшатартаа бүх эрх мэдлээ өгч, ах дүү байж магадгүй Батбүрдэл, Пүрэвсүрэн нарын нэр гар хоёроор юу хийж яаж ашиг хөөцөлдөж, хууль, гэрээг хөл дотроо гишгилж үндэсний олон нийтийн радио телевиз гэдэг төсөвт, төрийн байгууллагын нэр дээр хэрхэн туйлж яваагийн олон жишээнээс нэг энэ байна.

“Харганат цамхаг” групп XXК 2014-02-13 дугаар 14/20 барилгын “Харганат групп” нь 2007 онд байгуулагдаж долоон барилгын ажил үүрэг гүйцэтгэж буй туршлагатай групп. Бид 2013 оны 5-р сард МҮОНРТ-ийн ажиллагсдын орон сууцны угсралт ажлын сонгон шалгаруулалтанд оролцож, уг ажлыг гүйцэтгэхээр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатартай гэрээ байгуулсан байна.

Захиалагч нь МҮОНРТ гүйцэтгэгч “Харганат цамхаг" групп. Энэ гэрээнд Наранбаатарын талаас Батбүрдэл оролцжээ. Захиалагч нь Батбүрдэл болж ирсэн. “Харганат цамхаг”-аас гүйцэтгэх захирал Г.Чинтөр үсэг зурсан байна.

Ямар ч иргэний ажил хэрэгч хуулинд захирагдахгүй улаан луйвар хийж, “Харганат цамхаг” группыг төдийгүй тэнд ажилласан хүмүүсийг ч хохироож, гэгээн цагаан өдөр гэрэлтэй шар наран дор нүдгуй хар лусын ааш авираар загнаж, мөнгө улаан, нуд цагаан гэдгийг үзүүлжээ. УБ хотын СХД-т Хилчин хотхонд бас дүү М.Энхшатараа нууц ноёнд тоглуулж мөн нэг том барилга бариулаад 9-р давхар дээрээ ирсэн байна.

Энэ хөдлөшгүй баримт мөн үү мөн. Үндэсний Радио Телевизийн нэр барьж яаж дураараа дургиж дунд чөмөгөөрөө жиргэдэг нь ах дүүгээрээ хуйвалдаж төсөвт байгууллагын нэр дээр яаж туйлдаг нь эндээс тодорхой.

Энэ мэт баримтыг сөхөн тавьж, хэвлэлийн бага хурал дээр ийм ухамсаргүй идэмхий уумхай зусар бялдуу захиралтай, ургаш муутай ундэсний гэх Радио телевизэд онцгойлж төсөвт суулгадагаа больж, нэг бол хүрэлцээ хангамж дутуу дунд ч сайн нэвтрүүлэг тогтмол явуулдаг арилжааны гэх телевизүүдээ төсөвт оруул гэж шаардсан билээ.

Хэрвээ энэ шаардлагыг хариуцах газар хүлээж авахгүй бол уг үндэсний телевиз олон нийтийн гэх нэр агуулгатай учир олон түмнийг нижигнүүлэн хөдөлгөхөд болохгүй гэх газар байхгүй. Үүнийг санатугай. Мэдтүгэй.

Төрийн соёрхолт, МУСГЗ Зундуйн Дорж