Дэлхийн илбийн рeкордын эзэн Австралийн алдарт илбэчин Бен Мурфи /Ben Murphy/ өөрийн дахин давтагдашгүй шилдэг үзүүлбэрүүдээ анх удаагаа монголын үзэгчдэд толилуулахаар энэ сарын 28-нд манай улсад хүрэлцэн ирэхнээ.

Түүний гайхимшигт тоглолт ирэх 6-р сарын 1,2-нд, 14:00, 19:00 цагуудаас “Улаанбаатар Палас”-ын концертын их танхимд болох юм.

Бен Мурфигийн хувьд АНУ-д бүтэн жилийн турш 300 гаруй шоу тавихад нь бүх тасалбар нь борлогдож дуусдгаараа алдартай, дэлхийн хэмжээний илбэчин гэнэ. Түүний монголд тоглож буй анхны тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Ариана Уорлд” ххк ажиллаж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар монголын хошин урлагийн хамгийн ууган хамтлаг болох “Шилдэг өнгө” продакшн, Монголын илбэчдийн холбоо, Хулан циркус групп нар ажилаж байгаа бөгөөд мэдээллийн албан ёсны онлайн түгээгчээр мэдээллийн хөтөч www.DORGIO.mn, урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтууд ажиллаж байгаа ажээ. Мөн тус шоу тоглолтын хөтлөгчөөр олон улсын илбэчдийн холбооны гишvvн, улсын циркийн илбэчин, СТА Ц.Баярсайхан ажиллах гэнэ.

Бен Мурфи нь усаар дүүргэсэн цоожтой шилэн хоргоноос алга болон гарч ирэх үзүүлбэрээрээ алдарт илбэчин Хүдини-гийн дэлхийн рекордыг эвдсэнээрээ дэлхий даяар олон олон шүтэн бишрэгчидтай болсон билээ. Тэрээр түүний телевизээр болон амьдаар тоглогдож байсан гайхамшигт үзүүлбэрүүд нь АНУ, Ази, Номхон далайн улс орнуудын тоолж баршгүй олон сая үзэгчдийг гайхшруулсаар ирсэн байна.

Түүний урьд өмнө хэзээ ч хийгдэж байгаагүй гайхимшигт үзүүлбэрүүдээрээ үзэгчдийг гайхшруулан хэзээ ч мартагдашгүй хөгжилтэй дурсамжуудыг тэднийхээ зүрх сэтгэлд үлдээдэг явдал нь түүний дэлхийн өндөр зэрэглэлийн жүжигчин болохыг илтгэн нотолдог юм.

Бен Мурфи болон түүний хамтрагч үзэсгэлэнт Шерин нарын итгэмээргүй алга бололт ба гэнэт гарч ирэх үзүүлбэрүүд, мөн эмэгтэй хүнийг хоёр болон түүнээс олон хэсэг болгон хуваан хөрөөдөх, Шерин-ийг алчуур шиг мушгих зэрэг олон олон үзүүлбэрүүдийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна. Мөн шоуны үеэр тайзан дээр үзэгчдээс урин оролцуулах тул та бүхэн гэр бүл найз нөхдийн хамтаар энэхүү дахин давтагдашгүй хосгүй үдэшийн тоглолтыг үзэх боломжийг бүү алдаарай. Тиймээс та хойш тавин хүлээлгүйгээр, Бен-ийг гэнэт үзэгдэхгүй алга болохоос өмнө нь амжиж түүний тоглолтыг үзээрэй. Бид та болон танай гэр бүл, найз нөхөд, хамт олонтой түүний шоун дээр үүлзана гэдэгтээ итгэлтэй байна.