БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:ҮүлшинэШөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус, Говь-алтай, Баянхонгорынөмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө хүйтэрч 5-10 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААРҮүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар  21-26 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 1-6 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Арц богдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраартүр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр.  Шөнөдөө хотын төв хэсгээр 16-18градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 4-6градус хүйтэн байна.