Нууц амрагаа яах уу
2014/11/27
Сайн байцгаана уу? Та бүхэндээ захидалыг унших үеийн мэндийг хүргье. Би 28 настай нөхөр, 2 хүүхэдтэй. Нөхөртэйгээ суугаад 9 жил болж байна. Бид 2 хэнээс ч дутахааргүй сайхан амьдардаг. Би нэг асуудлаар та бүнээс зөвлөгөө авахыг хүсч байна…
Би нэг залуутай найзлаад /ний нуугүй хэлэхэд явалдаад/ 2 жил болж байна. Тэр 28 настай эхнэр хүүхэдгүй. Би түүнээс салахыг зөндөө хүсэвч нэг л болж өгөхгүй юм. Гол нь би түүнд их дасчихсан юм шиг байна. Тэр би чамтай найзлаж байгаа цагт эхнэр хэзээ ч авахгүй гэж ярьдаг. Би түүнээс больвол тэр хэлсэн ёсоороо эхнэр авч сайхан гэр бүлтэй болвол би баярлана.Тэгсэн мөртлөө би түүнийг өөр хүүхэнтэй утсаар ярьж, месслехээр нь хардаад үхэх гээд байх юм.Тэр утсаар ярьдаг эмэгтэйчүүдийгээ зүгээр энгийн найзууд гэдэг.Би ингээд яваад байвал би хүний амьдралаар тоглож байгаа юм шиг санагдаад байна.
Тэр надад салах талаар ярьж байгаагүй, хайртай шүү, бид 2 үргэлж хамтдаа л гэж хэлдэг.Учир нь би нөхрөөсөө салж түүнтэй суухгүй байх.Түүний ээж, эгч,ах гээд гэр бүлийнхэн нь бид 2-ыг мэддэг. Тэгсэн хэрнээ болиулах алхам хийж байгаагүй. Тэр учир нь түүнийг минь эмч богинохон настай гэж хэлсэн. Одоо түүнд 3 жилийн нас байгаа гэсэн. Нэг бодлын би түүнтэй суухгүйгээс хойш энэ хорвоод ганц л амьдрах юм чинь яадаг юм болихгүй ингээл явж байя гэж бодох юм. Нэг бодлын би түүнийг ор тас мартмаар ч юм шиг. Хүний сэтгэл гэдэг сонин, тайлагдашгүй юмаа.
Найзуудаа, ах, эгч нараа би яг яах ёстой юм бол оо надад үнэтэй зөвлөгөөнүүдээ өгч туслаач…