сайн байна уу? би саяхан найз залуутай болсон юм л даа. тэгээд бид хоёр бэлгийн харилцаанд орж үзлээ. гэтэл найз залуу маань нэг л бишээ...

Юу ч гэмээр юм дээ, тэр маш удаан тавьдаг бас нэг л эв дүй муутай, их удаан хөдөлдөг, эмэгтэй хүнийг яаж энхрийлж өдөөхөө мэддэггүй бололтой. өмнө нь найз бүсгүйтэй байгаагүй гэсэн. бараг сексийн харилцаанд орж байгаагүй юм шиг санагдлаа.

гэтэл миний өмнө нь найзалж байсан залуу бол орондоо хавьгүй илүү туршлагатай байсан болохоор харьцуулаад нэг л ханаж чадахааргүй санагдлаа. би одоо яах вэ? уг нь би найз залуудаа маш их хайртай цаашдаа хамт байна гэж бодож байгаа ч яг энэ янзаараа бол дандаа худлаа дүр эсгээд хамт байна гэвэл бүтэхээргүй санагдаад байна.

яаж энэ байдлаас гарах вэ? эсвэл би өөрөө найз залуугаа дасгалжуулах ёстой юу? яг энэ талаар ярилцая гэхээр өмнөх найз залуутайгаа харьцуулж байна гээд гомдчих болов уу гэж айж байна. ГУЙЯ НАДАД ТУСЛААЧ