Ц.Нямдорж гишүүн намаас гарахгүй
2014/12/01
УИХ дахь МАН-ын бүлгийн хэвлэлийн бага хурлын үеэр дэд дарга Д.Оюунхорол нэгэн ташаа мэдээлэлд залруулга хийсэн юм. Энэ нь засагт хамтарсан тохиолдолд Ц.Нямдорж гишүүнийг намаасаа гарна гэж хэлсэн гэх хэвлэлээр гарсан мэдээлэл байв. Тэрээр "МАН дотоод ардчилал сайтай, гишүүдийнхээ санал бодлыг маш сайн сонсож байж олонхиороо шийдвэрээ гаргадаг. Бага хурал дээр ч бүлгийн хурал дээр ч гишүүд өөр, өөрийн байр суурийг илэрхийлж байсан. Ц.Нямдорж гишүүний хувьд “Засагт хамтарсан нөхцөлд Х.Баттулга гэдэг хүнийг Ерөнхий сайдаар томилно гэвэл би намаасаа ч гарч болзошгүй шүү, хамтрахгүй шүү" гэдэг байр суурийг бол илэрхийлж байсан. Үүнийг буруугаар ойлгоод байна.
МАН бол өнөөдрийн улстөрийн намуудын өв тээгч. Нам болоод төлөвшчихсөн учраас асуудалд их бодитой ул суурьтай ханддаг. Олон хүнийхээ үгийг сонсдог, олонхийнхоо шийдвэрийг дагадаг. Гарсан шийдвэрээ МАН-ын гишүүд дагаад явдаг хатуу бичигдээгүй дүрэмтэй. Ц.Нямдорж гишүүн намаасаа гарахгүй. Засагт хамтарсан тохиолдолд түүнийг намаас гарна гэсэн мэдээлэл гадуур яваад байгаа нь ташаа юм шүү" гэлээ.
Зочин · 2014/12/01
*****nuudiig alhiimsan ulsaa tsevrelhiinsan
Зочин · 2014/12/01
garwal amidaralgvi shvv dee ho