Дуудлагын жолоочийн үйлчилгээг дугаарлаж цэгцлэх хэрэгтэй
2014/12/01
Өнөөдөр манай улсад дуудлагын жолоочийн хэрэгцээ байхгүй биш байна. Харин тэднийг албажуулж, цэгцлэх шаардлага байгааг онцолж байна.
Жолооч нарын хувьд архи дарс, цагаан, шар айраг уусан үедээ өөрийгөө ч, өрөөлийг ч бодсон жолоо барихыг хүсдэггүй. Хууль дүрмээ бодсон ч, амиа бодож, өмчөө найдвартай газарт хадгалахын тулд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ яалт ч үгүй л дуудлагын жолооч дууддаг. Харин энэ хэрэгцээн дээр дөрөөлсөн хэсэг бүлэг хүмүүс бусдын зовлонгоор жаргал хийж, тавлаж байгаа тохиолдол нэг биш бүртгэгдсэн байна. Тухайлбал, дуудлагын жолоочоор үйлчлүүлээд машинд байсан эд зүйлээ хулгайд алдах, эмэгтэйчүүдийг татаж чангаах, тэр тусмаа дугаарыг нь авчихаад өдөж хоргоох, уулз үгүй бол амьдралыг чинь сүйрүүлнэ шүү хэмээн дарамталсан тохиолдол, машиныг нь лааз болгосон түүх байна. Мөн машин байрлуулах газрыг нь зааж өгсөөр байхад буруу газар байрлуулчихаад маргааш нь утсаа салгаад алга болдог, эсвэл дуудлагаар ирж байгаа хэрнээ архи үнэртүүлсэн, үйлчлүүлэгчээ доромжилдог гээд олон дутагдал байдаг.
Өнөөдөр Монгол улсад хичнээн хүн дуудлагын жолоочоор үйлчилж байгаа, хичнээн байгууллага байдаг нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл шөнө оройн цагаар бол уушийн болон цэнгээний газрын үүдэнд 15 000- 20 000 төгрөгөөр явна, ойрхон бол тохирно гэсэн хүмүүс дүүрэн байна. Тэд бол сайн дурынхан. Өөрөөр хэлбэл буух эзэн буцах хаяггүй, дээр дурьдсан алдааг гаргах магадлал өндөртэй, эрсдэлтэй дуудлагын жолооч нар. Эдгээр эрсдэлтэй газруудын тоог үйлчилгээний газруудын 00-л зараа наасан ядмагхан газрууд ч нэмнэ.
Харин тусгай оронтой лавлахуудаас авсан жолооч нар итгэл алдах нь харьцангуй бага байгаа юм. Ядаж л буух эзэн буцах хаягтай болохоор тэр биз.
Нийслэлд дуудлагын жолоочийн үйлчилгээ эрхэлдэг олон газар байдаг бөгөөд тэдний талаар дэлгэрэнгүй мэдээлэл замын цагдаагийнханд хангалттай биш гэнэ. Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн тасгаас нийт жолооч нарт "Хүнээр машинаа бариулан байж архи уух шаардлага байна уу. Үнэхээр тэгэхийг хүсч байгаа бол та бүхэн машин тэргээ тавьчихаад таксигаар үйлчлүүл. Ер нь жолоо барьж явах үедээ хэзээ ч битгий архи хэрэглэ" хэмээн сэрэмжлүүлж байсныг зарим нэг мэдээллийн сайтаар анхааруулж байсан.
Энэ анхааруулгыг мөрдөх боломжгүй, иргэдийн хувьд ядаж баталгаатай буух эзэн, буцах хаягтай газраас дуудлагын жолоочоор үйлчлүүлэх хэрэгтэйг анхааруулж байна. Эс бөгөөс азандаа найдах, тааруу үйлчилгээ авахдаа сэтгэл санаагаа бэлдэхээс өөр аргагүй болж байгаа юм.
Мэдээж хэрэг бүх дуудлагын жолооч муу, тааруу үйлчилгээтэй биш. Олны дунд мэр сэр тааруу нөхөд байгааг энэхүү нийтлэлээрээ анхааруулж байна.
А.Баярмаа
Өндөр болгох · 2014/12/09
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Өндөр болгох · 2014/12/09
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2014/12/04
Zaaaa tiim pppiiiizzz****aaanuuudad itgej bdag ***** l bna shd tusgai dugaariinh l ugaasaa deershd
Зочин · 2014/12/03
Баарны үүдэнд зогсдог таксиний жолооч нараа үйлчлүүлдэг улсууд юм шиг байна. Тэд нар бол буух эзэн буцах хаяг байхгүй шүү дээ. Байнгын үйл ажил********** явуулдаг найдвартай хувийн газрууд зөндөө байгаа шүү.
Зочин · 2014/12/02
энэ тохиолдлыг машинтай хүн бүр мэдэж л байгаа ш дээ. Улсын баатар дарга энэ асуудлыг онцолж харж зохистой арга хэмжээ авбал яасан юм бэ? Нөгөө машин цоожилдог шиг
Зочин · 2014/12/02
Dexter ch biluu neg*****iin gazariin hulgaich huur ni cd ****atsan shd
Зочин · 2014/12/02
Utasaa olj avahiimsaan centrogiin uudend suudag ***** avtsiinshd sdda
Зочин · 2014/12/02
Ene medee, ihiig bodogduullaa. Bid vneheer arhi dars uusan vedee, mashinaa martah heregtei, duudlagiin jolooch bolood uuruu barih ni ogtoos hereggvi zvil.
Зочин · 2014/12/02
unen shuu sain joloochoos neg jolooch duuduulaad hurguulj bsn 15000 gesen 20000 ogood hariultiig ni marg**** abchirj ogno geed utasaa abahgui alga bolson hulgaich nar bdg ym shig sanagdsan
Зочин · 2014/12/02
Нээрээ зохицуулах ёстой үйлчилгээний асуудал шүү. Найрсаг Улаанбаатар төсөлийнхөн энэ талаар ямар ажил зохиож байгаа бол мэдээлэл байна уу?
Зочин · 2014/12/02
Энэ ёстой үнэн юм бичжээ. Бид л өөрсөддөө бурууг өгөөд дуудлагын жолоочийн талаар мэдүүлдэггүй болохоос ийм тохиолдол байсан шүү. Баярлалаа Сэтгүүлч ээ
Зочин · 2014/12/02
hudlaaa ym bichsen bna.hezee ch duudlagiin jolooch ingedgui ym daa barilttai ym bich l dee ***** setguulchee.