МАН хэлсэндээ хүрч давхар дээлээ тайллаа. Харин АН-ынхан давхар дээлээ тайлах амлалтдаа хүрсэнгүй
2014/12/05
Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гишүүд тодорлоо. Харамсалтай нь АН-ынхан хэлсэндээ хүрсэнгүй. Харин МАН-ынхан хэлсэндээ хүрдэг гэдгээ харуулав.
Учир нь сүүлийн нэг жилийн турш Засгийн газрын гишүүдийг парламентын гаднаас томилуулна гэж ярьсан. Олон нийт ч тэгж хүссэн. Ерөнхийлөгч ч ийм хууль санаачилж байсан. Тэгээд Ерөнхий сайдаас гадна үндсэн чиг үүргийн 4 яамдын сайдаас бусдыг гаднаас томилуулна гэж ярилцах болсон. Яг цагаа тулахаар эрх баригч АН-ынхан хэлснээсээ ухарлаа.
Хэрэв шүүмжлэл яриагаар бол Сангийн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Хууль зүйн сайд, Гадаад харилцааны сайд дөрөвийг үндсэн чиглэл учраас УИХ-ын гишүүд дотроос нь томилж болно. Энэ шийдлийнхээ дагуу МАН-ынхан Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хоёрыг дэвшүүлэв. Үлдсэн дөрвөн сайд болох У.Хүрэлсүх, Д.Цогтбаатар, Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг парламентын гаднаас томилох шийдэлд хүрэв. Энэ шийдлийнхээ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "МАН-д эхнээс нь баримталсан зарчим байсан. Бид зарчимдаа хатуу байлаа. Үндсэн чиг үүргийн сайд давхар дээлтэй байж болно. Бусад салбарын сайд гаднаас УИХ-ын гишүүн биш байх ёстой гэж үзсэн. Үүнийхээ дагуу нэр дэвшсэн 6 сайдын 2 нь үндсэн чиг үүргийн сайд. Энэ хоёр маань хоёулаа УИХ-ын гишүүн. Бусад дөрөв нь УИХ-ын гишүүн биш. Дан дээлтэй хүмүүсийг сайдад нэр дэвшүүллээ" гэж тайлбарласан.
Харин АН-ынхан ярьсан болгоныхоо эсрэг явлаа. Үндсэн чиг үүргийн яамд болох Гадаад харилцаа, Хууль зүйн яамны сайдаа УИХ дотроосоо томилох ёстой байтал гадна байгаа хүмүүсийн нэрийг дэвшүүлэв. Тэгсэн мөртлөө дан дээлтэй байх ёстой яамдад С.Баярцогт, С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат, Р.Бурмаа, Д.Зоригт гэсэн зургаан гишүүнийг санал болгов. Ерөнхий сайдтайгаа нийлэхээр 8 давхар дээлтэй гишүүдтэй болно.
Шударга ёс эвсэлийн хувьд Монгол Улсын сайдаар М.Энхсайхан, Эрүүл мэндийн сайдаар Г.Шийлэгдамба, Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Ц.Цолмонг томилуулахаар нэр дэвшүүлэв. Уг нь Батлан хамгаалах яам ч гэсэн гаднаас л байх ёстой. Гэвч энэ бодлого явсангүй. Гэхдээ хоёрыг гаднаас нэгийг дотроос гэхэд байж болох л хувилбар.
Ийнхүү МАН хэлсэндээ хүрч давхар дээлээс татгалзлаа. АН хэлсэндээ хүрэлгүй давхар дээлээ дахиад л тайлсангүй. Тэгэхээр цаашдаа ч АН-ынхан давхар дээлний талаар ярих эрхгүй болж байна гэсэн үг юм. Магадгүй 2016 онд МАН ялаад давхар дээлтнүүдийг олноор нь томилоход хэлэх үггүй л болно. Ийм ээдрээтэй сонголтыг АН хийлээ. Ард түмнийхээ өмнө хэлж, ярьж байсан бүхнийхээ ч эсрэг явлаа гэж улс төр судлаачид тайлбарлаж байна.
Зочин · 2014/12/07
Hurdan tomilgogoo duusgaj ajld ni oruuliya.Khyrelsyhed amjijt.
Зочин · 2014/12/07
MAN helsendee hurch, zarchimdaa unench baij chadlaa.
Зочин · 2014/12/07
Gaihah zvilgvilde bvgd adil gahainyyd mal bsan bol hamgiin tvrvvnd ideshend ...za da idehch yumgvi uuhnvvd zde chaawaas..argaach barj bnduu bid heleh myy vg oldohgvi yum bvr ergvvtej gvitslee odoo bidend gants l zam vldej bnda ard tvmen mini ee owoo bosgoogvi bol ****zgaa yun deer syyh ve gegch l boloh geed bnda ywaigvi myy *****nyyd yum da .
Зочин · 2014/12/06
Амбийц бүгд адилхан
Зочин · 2014/12/06
Бас Бурмаа давхар дээлтэй л байна,яанаа энэ нөхрийг овоо шудрага юм гэсэн хэлсэнийхээ эсрэг явдаг байнаштэй,худалч
Зочин · 2014/12/06
Бас Бурмаа давхар дээлтэй л байна,яанаа энэ нөхрийг овоо шудрага юм гэсэн хэлсэнийхээ эсрэг явдаг байнаштэй,худалч
Зочин · 2014/12/06
Оюунхорол давхар дээлтэйгээ л байна
Зочин · 2014/12/06
Зочин · 2014/12/06