СУИС-ийн харъяа Хөгжмийн Урлагийн Сургуулийн  нээлттэй өдөрлөг энэ сарын 13-24-ны өдрүүдэд явагдаж байна. Өдөрлөгийн хүрээнд “Баярын уянга” тоглолт болон Эрдэм шинжилгээний хурал амжилтай зохион байгуулагджээ.

            Харин өнөөдөр тус сургуулийн төгсөгч хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, МУСТА Б. Чинбатын “Хөгжмийн үдэш-Чинбаа” тоглолт тавигдах гэнэ. Харин 5-р сарын 24-ны өдөр Монгол улсын төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “BOLD UNPLUGGED” тоглолт болох юм байна. Сонирхуулж хэлэхэд Монголын рок поп ертөнцийн өнөө цагийн сор болсон эдгээр уран бүтээлч нь СУИС-ийн Хөгжмийн Урлагийн Сургуулийн төгсөгчид бөгөөд тэд мөн Төрийн ордонд тоглолтоо хийсэн анхны уран бүтээлчид юм. Харин энэ удаад тэд төгссөн сургуулийнхаа өдөрлөгт зориулан сургуулийнхаа тайзнаа ийнхүү гарахаар болжээ

Б.Хорлоо