УИХ-ын нэгдсэн чуулганаар дөнгө Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж байна.  Сая ЗГХЭГ-ын даргаар С.Баярцогтыг, Д.Оюунхоролыг Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайдаар томилсон.

Дөнгөж сая  Л.Пүрэвсүрэнг Гадаад хэргийн сайд болгох эсэхийг хэлэлцлээ.  Энэ үеэр “Л.Болд сайд  ажлаа сайн хийсэн. Гадаад хэргийн яамныхан талцдаг, үүнийг болиулах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж байгаа.  Монголыг төлөөлж гадаадад суугаа ажлаа хийж мэдэхгүй байгаа элчин сайдуудаа татаарай. Элчин сайдыг битгий нэмээрэй. Гадаад дахь Монголчуудынхаа эрх ашгийг хамгаалахад анхаарал хандуулаарай. ” гэдгийг УИХ-ын гишүүд хэлж байсан юм.

Ингээд  олонхийн саналаар буюу93.3 хувийн саналаар  Л.Пүрэвсүрэнг Гадаад хэргийн сайдад томиллоо.

Ингээд Гадаад хэргийн сайд болж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнгийн намтрыг хүргэе.

Төгссөн сургууль

  • Говь-Алтай аймгийн Алтай хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль /1973-1983/
  • Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль /1984-1989/

Мэргэжил дээшлүүлсэн байдал

  • ХБНГУ-ын ГХЯ-ны дэргэдэх залуу дипломатын дамжаа /1993/
  • Шинэ Зеланд Улсын Веллингтон хотын Викториа их сургуулийн дамжаа /2000-2001/
  • АНУ-ын Хавай дахь Ази, Номхон далайн аюулгүй байдлын төвийн дамжаа /2003/
  • Харвардын Их сургуулийн Жон Кеннедийн сургуулийн дамжаа /2012/

Боловсрол, мэргэжил

Дээд, Дипломатч

Ажлын туршлага

  • ГХЯ-ны Захиргааны хэлтэст атташе /1989-1991/
  • Улаанбаатар дахь Германы ЭСЯ-нд орчуулагч /1991-1993/
  • ГХЯ-ны Европ, Америкийн газарт атташе /1993-1995/
  • Бонн дахь ЭСЯ-нд Хоёр болон Нэгдүгээр нарийн бичгийн дарга /1995-2000/
  • ГХЯ-ны Европын газарт Нэгдүгээр нарийн бичгийн дарга болон зөвлөх /2000-2009/
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад харилцааны бодлогын зөвлөх /2009-2012/
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх /2012 оноос/

Орос, Англи, Герман хэлтэй.  

 

А.Баярмаа