Д.Эрдэнбат Аж үйлдвэрийн сайд боллоо
2014/12/09
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайдад АН-аас Д.Эрдэнэбатын нэрийг дэвшүүлсэн. Энэ асуудлыг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн. УИХ-ын гишүүдээс ганцхан Ё.Отгонбаяр давхар дээлтэй байх талаар асуухад хуулиа мөрдөж ажиллах болно гэсэн юм.
Ингээд УИХ-ын дарга үг хэлэхгүй байхыг уриалснаар Д.Эрдэнэбатыг 96.6 хувийн саналаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайдад томилов.
А.Баярмаа
Зочин · 2014/12/09
いみが わからない