УИХ-ын  нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилж байгаа. Үдээс өмнөх хуралдаанаар  С.Баярцогт ЗГХЭГ-ын даргаар, Д.Оюунхорол Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайд, Л.Пүрэвсүрэн Гадаад хэргийн сайд болсон. Харин үдээс хойшх хуралдаанаар Ж.Эрдэнэбат Сангийн сайд, Д.Дорлигжав Хууль зүйн сайд, Д.Эрдэнбат Аж үйлдвэрийн сайд, Д.Цогтбаатар Барилга хот байгуулалтын сайд, Ц.Цолмон Батлан хамгаалахын сайд , Л.Гантөмөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд боллоо.

Дөнгөж сая  Зам  тээврийн сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор  УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуугаад өөрөө хариулсан гэж  УИХ-ын дарга хэлсэн.  Үүний дараа УИХ-ын гишүүн  Б.Гарамгайбаатар асуулт асуулаа.  Тэрбээр  таны ажиллаж байгаа жил зөрж байна,  Зам тээврийн яамд юуны зөвлөх хийж байсан ? Авто зам болон төмөр замттай холбоотой асуултууд асуусан. Үүнд  Н.Төмөрхүү : ИНЕГ-т халаа сэлгээтэй холбоотой маргаан нилээн дуулдаж байгаа.  Автозамын асуудалд анхаарал хандуулна. Төмөр замын асуудал дээр төрөөс ерөнхий чиглэлийг гаргасан байгаа гэдгийн  тэрбээр хэлсэн.  

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: МИАТ бэрхшээлтэй байгаа. Яаж үүнээс гарах гэж байна вэ? УБТЗ-ын асуудлаар ямар байр суурьтай байна вэ?

Н.Төмөрхүү:   Оросын талтай хамтарч ажиллаад нэмэлт хөрөнгө оруулалт хийх талаар дэмжиж ажиллана.  Хувь нийлүүлсэн төлөөлөгч өөрчлөгдөж байгаа. Үүнийг хамгийн түрүүнд шийднэ.  

УИХ-ын гишүүн  Д.Ганбат: Би нэг их асухгүй байгаа. Цаашид ч нэг их асуухгүй.  Нэг л зүйлийг Засгийн газрын бүх гишүүдээс асуумаар байна.  Танхимын  зарчмаар ажиллаж чадах уу?

Н.Төмөрхүү:   Өмнөх засгийн газрын ололт амжилтыг хадгална.  Мэдээж бид нар танхимын зарчаар ажиллах болно.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:  Төмөр замын царигаас болж хохирсон.  Та сая 2015 онд багтаана гэж ярьлаа. Төмөр замын асуудал 2015 ондоо багтахгүй бол хариуцлага тооцох  болно.  Таныг  барилгын компанитай гэж сонссон.  Ашиг сонирхлын зөрчил битгий гаргаарай.  

Ийнхүү УИХ-ын гишүүд  асуултаа асуусан.  Улмаар  УИХ-ын гишүүд үг хэлсэн.  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:  Төрийн нууцтай холбоотой бичиг цаасаа сайн судлаарай.  ИНЕГ-ыг хувьчилна гэж зүтгэдэг. Төр өөрийн нууцтай, авиа компанитай байх ёстой болохоор болгоомжтой байгаа. Ерөнхий сайдад хандаж хэлэхэд  танхим чинь эрээвэр хураавар байгаа шүү.

УИХ-ын гишүүн  Д.Ганхуяг: Зам тээврийн салбар, төмөр замын салбар  эдийн засгийн хүнд үед чухал салбар.  Бичиг цаасны ажил хангалттай дууссан. Өмнөх сайдтай нь хамт гараад хэдхээн ажлаа цэгцэлчи хэрэгтэй.   Тавантолгой-Гашуунсухайтын зам, түүнийг барих компани байгуулах гэж байгаа.  Энэ ажлыг  түргэвчлүүлээрэй.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Өөрийг чинь залуу хүн гэж бодож байна. Эрч хүчтэй ажиллана гэж  бодож байна.  2 хөршийн ашиг сонирхол ордог асар хүнд салбар.  Энэ хүнд салбарыг авч явж чадна гэж байгаад чинь талархаж байна.  Замын арчлалтыг орхигдуулдаг. Тэрэнд анхаараарай.  Яаман дээр бодлого, аж ахуйн ажлыг хэрэгжүүлдэг.  Боловсон хүчин болон ИНЕГ-т үнэхээр их асуудал байгаа. Үүнийг анхааралдаа аваарай.  Чадвартайг нь үлдээгээд, чадваргүйг нь хөөж явуулаарай гэж санал тавья.  

УИХ-ын гишүүн О.Содбилэг : Зарим гишүүдийн хэлсэн үгийг сонсоод нэг зүйлийг хэлмээр байна.  Залуучуудыг томилох болохоор гоочилдог  Үүнийг болимоор байна.  Н.Төмөрхүү чадварлаг хүн. Орчин үеийн зам тээврийг хэрэглээ тал дээр сайжруулаарай гэж ярилцаж байгаа.  Өнөөдөр билет захиалгыг онлайн болгоход анхаарч байгаа.

УИХ-ын гишүүн  М.Зоригт:  Би асуулт асуухгүйгээр  бүгдийг нь дэмжиж байгаа.  Хөгжил дэвшлийн төлөө цовоо дуу хоолой ерөөсөө сонсогдохгүй байна. Одоо цовоо сэргэлэн амбицтай баймаар байгаа байхгүй юу. Цөмөөрөө Ч.Сайханбилэг сайд шиг зовхи нь өөдөө баймаар байна.  2015 оны төсвийн тодотголыг  удахгүй өргөн барина байх.  Ажлаа зоримог хийхгүй бол би хамгийн түрүүнд Сангийн сайдыг огцруулах саналыг хамгийн түрүүнд өгнө шүү гэдгийг хэлсэн

Энэ мэтээо гишүүд төмөр зам болон хот хөдөөгийн зам, ИНЕГ-т анхаарч ажиллахыг  анхааруулсан.  Улмаар  Н.Төмөрхүүг Зам тээврийн сайдад томилох эсэхэд санал хураасан.  Олонхийн саналаар буюу 98.2  хувийн саналаар  Н.Төмөрхүү Зам тээврийн сайд боллоо.  

Зам тээврийн сайд Н.Төмөрхүүгийн намтрыг товчлон хүргэе.  

Намхайн Төмөрхүү. Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн. 1983 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 1 дүгээр арван жилийн сургууль, 1994 онд МУИС-ийн физикийн факультет, 2003-2005 онуудад СЭЗДС-д бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. 1994 онд "Өндөрбуянт" ХХК-ийг үүсгэн байгуулж Ерөнхий захирал, 2012 онд Зам тээвэр, Барилга Хот байгуулалтын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч, МAН-ын Бага хурлын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн.