Өнөөдрийн шуугиант мэдээний нэг нь Асашёорюү Д.Дагвадорж  АН-д элсэнэ гэсэн яриа байв. Тэрээр өнөөдөр 14.00 цагаас Ардчилсан намд элсэн намын үнэмлэхээ авчээ.

Тэрбээр "Би ухаан орсон цагаасаа ардчиллыг дэмжиж ирсэн. 2000 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ардчиллын үйл хэрэг, Ардчилсан намын бодлогыг хувь хүнийхээ хувьд идэвхитэй дэмжиж ирсэн. Өнөөдөр албан ёсоор намд элсэж байгаадаа баяртай байна" гэлээ. АН-ын отгон гишүүн болсон Д.Дагвадоржийн намын гишүүний үнэмлэхийг  Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга гардууллаа.

Түүний ах Д.Сумъяабазар Ардын намаас Сонгинохайрханд нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Ийнхүү ах дүү хоёр АН, МАН-ын гишүүн болцгоож, өөр өөрийн сонголтыг хийв.Нэгэн цагт Давгаа аварга МАХН-ын дарга Н.Энхбаярыг дэмжин түүнийг баривчлах үед хамт байлцаж байсан хүн. Гэтэл тэрээр гэнэт ийм шийдвэр гаргасан нь олон хүний анхаарлыг татаж, зарим нь мөн хардлага ч энд тэндгүй бий болжээ.
Ямартаа ч Давгаа аварга ийнхүү улс төрд хүч үзэхээр боллоо. Харин тэрээр дараагийн сонгуульд болоход УИХ-д өрсөлдөх хэмжээний АН-ын лидерийн нэг болох болов уу.

С.Баяр