enhsaihnaaaМҮАН-ын Бүгд их хурал хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжихээр шийдвэрлэсэн байна.

МҮАН-ын дарга М.Энхсайхан тавьсан илтгэлдээ, “2012 оны УИХ-ын сонгууль Монголын ардчиллын түүхэнд анх удаагаа АН-д төрөө мэдэж, эдийн засгаа засах эрхийг нэгэн гарт төвлөрүүлж өгсөн. Ховорхон энэ боломжийг үр дүнтэй ашиглах явдал ганц АН-ын хэрэг биш нийт монголчуудын эрх ашиг гэж бодож байна.

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг дэвшүүлэхдээ өнөөдрийн Монголд бий болсон гадаад болон дотоод нөхцөл байдлыг бодолцон байж шийдвэрлэсэн гэж бодож байна. Түүнийг Монголын төрд, олон түмний эрх ашигт ахин ашиглах нь зүйтэй хэмээн бодож байна” хэмээн илтгэлдээ өгүүлжээ. Тэгвэл МҮАН-ын зарим гишүүд бие даан сонгуульд оролцох нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн ч санал хураалтаар намын даргынхаа илтгэлийг дэмжихээр болсон байна.

С.МАРАЛ