Ц.Элбэгдоржийг сонгуулийн хууль зөрчсөн хэмээн ШӨХТГ-т ханджээ
2013/05/22
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар нэр дэвшигч нь нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс буюу сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс сурталчилгаагаа эхлүүлэх эрх зүйн үндэстэй.
Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшиж буй Ц.Элбэгдорж сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлэхээс 6 хоногийн өмнө NTV телевизээр “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцож, энэхүү нэвтрүүлэг нь илтэд сонгуулийн сурталчилгааны агуулгатай болсон байна.
Уг нэвтрүүлгийг хэд хэдэн телевизээр орон даяар давталттайгаар нэвтрүүлж байгаа нь сонгуулийн сурталчилгааг хуульд заасан хугацаанаа өмнө эхлүүлэхийг хориглохоор заасныг зөрчиж байна хэмээн МАН-ын Хэрэг эрхлэх газраас үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.20 дахь хэсэгт заасны дагуу шалган, холбогдох хариуцлага тооцохыг хүсч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ханджээ.
“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг үзэгчдийн хайр талархлыг хүлээсэн нэвтрүүлэг гэдэгтэй хэн ч маргахгүй ч нөгөө талаас Монгол Улсын Ерөнхийлөгч чухам яагаад энэ цаг хугацааг сонгож уг нэвтрүүлэгт оролцов гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгууль ч гэсэн шударга өрсөлдөөн байх учиртай.
social bookmark · 2013/06/05
*iXti3 Thank you ever so f you article.Much thanks again. Really Cool.
Алтансүх · 2013/05/24
Яаж ч чадахгүй шдээ. Магнай яаж хоолонд хүрснээ санаад л орхино шүү дээ