Шүүхийн тухай багц хууль хэт “шоронжсон” учраас эгүүлэн татсан гэв үү
2014/12/22
Хууль зүйн сайд Д.Дорлигжав тушаал гаргаж, өмнөх сайд Х.Тэмүүжингийн үед УИХ-д өргөн барьсан хуулиудыг буцаан татахаар болсон.
Тухайлбал, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай зэрэг хуулийг буцаан татаж, шинэчлэн боловсруулахаар болсон байна Д.Дорлигжав Хууль зүйн сайдаар томилогдохынхоо өмнөх өдөр мэдээлэл хийхдээ “Та бүхэн мэдэж байгаа сүүлийн жилүүдэд гарсан шинэчлэлийн нэртэй хуулиуд үнэн түвэгтэй байгаа. Бид амьдралаа зохицуулж ажиллах гэж үйлээ үзэж, заримыг нь журмаар заримыг нь яаж ч чадахгүй мухардаад зогсчихсон байдалтай байна” гэж мэдээлж байв. Тэгвэл Д.Дорлигжав сайд болсон даруйдаа өмнөх сайдын үед УИХ-д өргөн барьсан хууль, шүүхийн шинэчлэлийн багц хуулийг эгүүлэн татав. Мөн “Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг зориулалтаар нь ашиглах нь зөв” гэх санал гаргаж, ард түмэн ч үүнд талархалтай байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Д.Дорлигжав салбарын өмнөх сайдын буруу зөвийг дэнсэлж байна гэх нь ч бий. Гэхдээ өнөөдөр эгүүлэн татаж буй Шүүхийн тухай багц хуулийн аль зүйл заалт нь амьдралд хэрэгжүүлэхэд түвэгтэй байгааг тодорхойлсон зүйлгүй. Тэгвэл хуульчид “Өргөн барьсан хуулиудын загвар нь АНУ-ынх. Тус улсын хүн ам нийт хүн амын тавхан хувьтай тэнцдэг. Гэсэн атлаа нийт хоригдлын 25 хувь нь АНУ-ынх байна. Тэгэхээр энэ улс бол шоронжсон орон болох нь харагдаж байгаа юм. Гэтэл манайх ийм хуультай улсаас “школа” авч байгаа нь шоронжсон улс болох алхам руу ойртож байна. Тиймээс дээрх багц хуулийг эргүүлж харах хэрэгтэй. Жишээлбэл, Манай улсын одоо мөрдөж байгаа Эрүүгийн тухай хуулиар гэмт хэрэг үйлдсэн ту- хайн хүнийг ялладаг. Гэтэл одоогийн УИХ-д өргөн барьсан багц хуулиар тухайн этгээдийг биш компанийг хүртэл гэмт хэрэгтэн гэж зарлах болчихоод байна. Шинэчилсэн хуулиар хүүхэд хулгай хийсэн бол 14 наснаас нь шууд хорих, баривчлах зүйл заалттай. Гэтэл хүүхэд дэлгүүрээс нэг бал сонирхоод нуугаад авчихвал яах вэ. Өнөөх үзэг нь 192 мянган төгрөгөөс доош үнэтэй.
Тэгэхээр энэ гэмт хэрэг биш гэж үзээд сануулгын арга хэмжээ авдаг. Тэгвэл шинэ хуулиар шууд баривчлахаар тусгасан” гэв. Нийгмийн амин сүнс нь Эрүүгийн тухай хууль байдаг. Тухайл бал, ямар гэмт хэрэг хий- вэл төр албадлага хэрэглэх вэ гэдгийг шийдэх алхам. Тиймээс Шүүхийн тухай багц хуулийг дахин боловсруулж, засч залруулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэгсэд цөөнгүй байна. Гэхдээ энэ хуу- лиу дыг амьдралд хэрэгжүүлэх бо ломж гүй гэж үзээд дахин боловс руулах нэрийдлээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах вий гэх хардлага нийгэмд байна. Өөрөөр хэлбэл, анхнаасаа Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн хууль баталчихаад хуульдаа тааруулж Үндсэн хуульд өөрчлөлт хийж болохгүй гэдгийг хэлэх нэгэн ч байна. Харин УИХ-д өргөн барьсан эдгээр хуулийг хэрэгжүүлэх үүднээс Хууль зүйн яамны өмнөх сайд Х.Тэмүүжин салбартаа “шинэчлэл” хийж, аль хэдийнэ тойргийн шүүх байгуулж амжсан. Тойргийн шүүхтэй болсноор орон нутгийн иргэдэд зардал чирэгдэл их гарч байгаа талаар нэг хэсэгтээ л шуугисан. Тухайн иргэн нэг хэргийг шийдвэрлүүлэхийн тулд сум дундын анхан шатны шүүхэд хандана, давж даалдах болбол аймаг дундын, эцсийн шатны шийдвэр гаргуулахын тулд хотод ирж дээд шүүхийн хуралд сууж байна. Нийслэл ч мөн адил тойргийн шүүхийн тогтолцоонд шилжсэн.
Тойргийн шүүхтэй болсноор Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт шинээр тойргийн шүүх байгуулж шинэ байртай болгосон. Энэ хэрээр 60 гаруй шүүгч сонгон шалга- руулж авлаа. Саяхан эд гээр шүүгчдийн туслахуудыг томил- сон. Прокуроруудыг ч мөн адил сонгон шалгаруулж авсан. Энэ мэт шүүхийн бүтэц, орон тоо өргөжсөн гэж хэлж болно. Тэгвэл Д.Дорлигжав сайдын хэлсэнчлэн эдгээр хуулиудыг эгүүлэн татаж, өмнөх байдалдаа шилжвэл эдгээр олон шүүгчдээ хэрхэх вэ гэсэн асуудал гарч ирнэ. Гэхдээ өнөөдөр тойргийн шүүхтэй боллоо гээд шүүгчдийн ачаалал буураагүй гэдгийг шүүгчид хэлж байгаа. Харин ч эсэргээрээр нэг шүүгчид ногдох хэргийн тоо олширч, тухайн хэрэгтэй танилцаж амжихгүй байгаагаас шүүх хурал удаа дараа хойшлох нөхцөл бүрдэж байгааг хуулийнхан хэлж байна. Тэгвэл шинээр сонгон шалгаруулж авсан шүүгчид илүүдэхгүй болох нь эндээс харагдаж байна. Мөн ши нээр өргөн барьсан хуу лийн төс лүүдийг үндсээр нь өөрч- лөх гэхээсээ илүүтэй бу руу болсон зүйл заалтыг нь мэр- гэж лийн төвшний хүмүүсээр баг бүр дүүлж, засч залруулаад явах бо ломжтой гэж үзэх хүмүүс ч байна. Тухайлбал, 100 гаруй зүйл заалттай хуулийн төслийн ойролцоогоор арван заалтад нь өөрчлөлт оруулахаар байгааг хэлж байна. Гэтэл өнөөдөр яг аль хуулийн заалт нь буруу байгааг ярихгүй шууд эгүүлэн татаж байгаа нь хууль зүйн шинэчлэл болгон оруулж ирж байгаа таван хуулийг буруутгах нэг шалтгаан гэж үзэх нэгэн ч байна. Тухайлбал, Гэмт хэргийн тухай хууль, Таслан сэргийлэх тухай, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль гэсэн таван хууль байгаа юм. Цаашлаад тойргийн шүүхэд зориулаад маш олон шүүхийн байр шинээр барьсан. Тэгвэл Хууль зүйн сайд Д.Дорлигжав эдгээр хуулийг татаж өмнөх хуулиар явбал Сүхбаатар Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг хамгийн олон шүүхийн байртай болж үлдэх нь. Гэтэл Чингэлтэй дүүрэг ганц ч шүүхийн байргүй хоцрох сөрөг талтай. Чингэлтэй дүүргийн хуучин байранд Хяналтын прокурорууд орчихсон үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр хуулийг дахин боловсруулахын зэрэгцээ шүүхийн бүтэц, орон тооны асуудлыг давхар хөндөхөөс өөр аргагүйд хүрч байна. Бас нэг зүйл нь хууль зүйн шинэчлэлийн талаархи бодлого, хуулийн төслийг зохиож байхад ажлын хэсэгт нь прокурор шүүхээс хүмүүс байсан нь лавтай Тэр үед нь яагаад “Эдгээр хуулийг мөрдөх боломжгүй, амьдралд хэрэгжүүлэхэд асуудал тулгарна” гэдгийг хэлж яриагүй юм бол. “Болно, бүтнэ” гэж баталчихаад одоо сайд нь солигдонгуут эргээд “Болохгүй. Мөрдөх боломжгүй хууль байна” гэж байгаа нь ямар учиртай вэ. “Хуулийн дагуу шинээр байгуулсан хуулийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилнө” гэдгээ Д.Дорлигжав сайд хэлсэн. Өөрөөр хэлбэл, жил гаруй хугацаанд шинэ хуулийн дагуу бүтэц бүрэлдэхүүнээ өөрчлөөд ажиллаж байсан цагдаа, хүчний байгууллагууд эргээд өөрчлөлтөд орох нь байна.
Тухайлбал, цагдаа- гийн байгууллагын цол гэхэд бу- цаад ажилласан жилээрээ олго- дог, албан тушаалын цол байх гүй болохоор байгааг албаны хүмүүс хэлж байна. Хамгийн гол нь шүүх иргэний гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэдэг хуу лийн дэнс учраас мэргэжлийн хүмүү- сээр багаа бүрдүүлж, иргэддээ чиглэ сэн хүнлэг, шударга шийдвэр гаргаж, эрх зүйн зөв голдиролд орж ажиллах учиртай гэдгийг нийгэм шаардаж байгаа юм.
Зочин · 2014/12/23
ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 5-8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м кв:12500,13500,15500,19000төг.Орос тех.Утас:95000020,95050020