Намд орсон найз минь “өнгө орсоор”...
2013/05/23
Та болон таны гэр бүл, ойр дотны хүмүүс ядруухан амьдарч байна уу. Тийм бол амжиргаагаа дээшлүүлэх боломжийн арга зааж өгье. Энэ аргаар явсан нэг найз маань өнөөдөр костьюм пиджак өмсчихсөн.
Хун шиг цагаан машины суудал дээр 70-80 градус хазайлттай сууж, утасны цаанаас ажлаа амжуулж явна. Тэр ийм амжилтад хүрэхийн тулд хар ажил хийж, “шар махтайгаа” хатаагүй. Тэр зүгээр л улс төрийн намд элсчихсэн. Тэрбээр нэг, хоёрдугаар курсын оюутан байхдаа урлаг, спорт хөөсөн нэгэн байсан ч төгсөх ангидаа амбиц хөөж, оюутны байрны дарга, сургуулийн оюутны холбооны дарга гэх мэт албыг ээлж дараалан хашсаар нэг улс төрийн намд элссэн байгаа юм. Оюутан байхдаа даргын албан тушаал хашиж байсан болохоор элссэн намынх нь түүнд итгэл хүлээлгэж залуучуудын нэгэн холбооны ерөнхийлөгчөөр томилсон гэсэн.
Найз маань иймэрхүү замналаар явсаар өнөөдөр, дээр өгүүлсэн амжилтад хүрсэн. Тэрбээр ядуу оюутны ширээнээс боломжийн амьдралтай улстөрчийн эгнээр үү шилжсэн. Тэгэхээр ядуу амьдралтай хүмүүст зөвлөхөд аль нэг улс төрийн намд гишүүн болон элс гэж захимаар байна. Хэрвээ та бүхэн энэхүү арганд итгэхгүй байгаа бол “Хувь тавилангийн ээдрээ” хэмээх Монголын уран сайхны киног үзсэн байх. Энэ кинонд гардаг нэгэн дүр “Улс төр хөөсөн хүн хоосон хоцордоггүй л юм даа” гэж хэлж, захиж байсныг анзаарсан байх. Аливаа уран сайхны кинонд уран сайхны хэтрүүлэг байдаг ч бодит зүйлсээс сэдэвлэн санаа авсан байдаг. Ийм болохоор намд элсэж, амьжиргаагаа дээшлүүлэхийг зөвлөж байна. Манай улсад олон нам байгаа. АН, МАН, МАХН, МҮАН, ИЗНН гэх мэт. Эдгээрийн алинд нь ч элссэн болно. Очоод намынх нь үнэмлэхийг авчих. Тэгээд жаахан идэвхтэй царайлахад л хангалттай. Хэсэгхэн хугацаанд иймэрхүү маягаар явчихбал таны амьдрал нэг л мэдэхэд сайхан болчихно. Монголчууд аа, улс төрийн намд гишүүн болон элсэцгээе .
Ж.Баттуул
Зочин · 2013/05/31
Ugaasa nam uls tiig hen ch toohoo baichih l da tegeed l boloo
Зочин · 2013/05/30
Наад нүд шиг юм чинь юм хардынмуу. Наад бөндгөр шиг юман дотор чинь тархи гэж мах байна уу. МАХН МАН л гэхээм өөр юм мэдэхгүй та нар шиг малнууд бусдад байгааг хөө шиг хар санааг нь олж харах ч чадваргүй шдээ. АН ч гэсэн өөрийн гэсэн залуучуудын фракцтай тэд нь одоо энд тэндэхийн суудал бөглөөд фейсбүүкээр хэсэж порно үзсэн шигээ л сууж байдын байналээ дэг
Зочин · 2013/05/26
Odoo iim baigach udahgui uur tsag ue irne gedegt bi itgedeg,gehdee tsag hugatsaa gej yum bna oyunii hoosrol het mungu huusun iiml amidral bidnii umnu bgaa enenees garah garts ni turd baigaa tur uuriiguu tseverlehgui bol basl bahi baidagaaraal bna.temtsel gedeg ug baidagch yaj gedeg bidend todhoigui deer bas ayultai deer baigaa boloood tednees huvi hurtdeg nuhduud bidnii bolood miniich naizuud dot bii tsag ni ireheer geedl bid haraad baih , setgeed yariad baigaa humuusee hamga**** tednii duu hooloig olond hurgej baih ni c***al boluu.yalzarsan niigemiig bidl uursduu tseverlene huulia sain bolgood heregjiuuleed ehelvel ene luivariin uls turchid tedniig dagagsad ayandaal niigemd hereggui bolno bolovsroliin asuudal medeej yarigdana er ni zunduu asuudal bii mongolchuud bid saihan setgeltei zimog medermjtei humuus muu humuusiig alga bolgoh heregtei
Зочин · 2013/05/24
За нэг их сурхий хун болох гэж худлаа бичихээ боль .Уунийг бичигч унэнийг л бичсэн байна шдээ. одоо яг ийм болсон байгааг л бичиж!
Зочин · 2013/05/24
Би оюутан ахуйдаа компани байгуулаад их сургуулийн багш нартайгаа тендерт өрсөлдөж ялсан шалтгаанаар ******далцаад дипломоо хамга********ын өмнөхөн сургуулиа хаясан юм. Дипломгүйгээр амьдарч чаднаа гэдэгтээ итгэсэн хэрэг. Оюутны ширээнээс салалгүй төрийн байгуул********д ажилд ороод 5 жил шахуу МАН, АН-ын дарга нарын халаасанд орохгүй гэж тэмцэж дарлуулж явсаар ажлаасаа гарсан. Намд элсэхгүйгээр амьдарч болно гэж шүдээ зуусан минь тэр шүү дээ. Одоо элдэв ажил гололгүй хийж 2 идэхгүй хоосон хонохгүй амьдарч болоод байна. Шударга ёсны төлөө шүд зуун унаад босохын хооронд миний гялалзсан сайхан залуу нас дууссан байна. Миний амьдарч байгаа энэ цаг үед шударга ёс гэж байхгүй гэдгийг олон түмэн та нартаа мэдэгдэе!!! Би залуу хүнийг харахаараа хэн нэгний халаасанд, аль нэг намын үзэл сурталд толгойгоо хайрцаглуулахгүй эрхэм чөлөөтэй амьдарч энэ насны эцэст амжилтанд хүрээсэй гэж ерөөдөг юм.
Зочин · 2013/05/24
zaluusiig iim bolgoson MAHN ardiin nam buruutai. ardchilal anh ylj baih ued zaluuchuud bur hiij buteeh ik aynd mdoj baisan yum shuu yun namd elseh, bugd l amidrahiin tuld neg hshoo negeed garaagaa amjilttai tavij baisan san, getel ter ik husel muruudliig odoogo bol ardiin nam untraaj haysan herev ter chigeeree yvaad baisan bol humuusiin amidral mash ikeer deeshilsen uls maani ch nileed ik hugjsun bh yostoi baisan gej bi huvidaa bodoj yvdag.bid ter ued namd elseh tuhai boddoggui harin ymar ajil hiij amidralaa deeshluuleh ve gej l boddog bailaa.
bodit baidal · 2013/05/24
bodit baidal ni uuruu iim erguu boltsiishdee. erguu site gej bichij baigaa hun nudee neegee chihee tseverleed anhaaraltai har sons
Зочин · 2013/05/23
Yamar erguu site ve, eswel blog iumuu