Монгол бэлгийн цөөнхүүд яагаад гэмт хэрэгт орооцолддог вэ
2014/12/25
Прокурорын байгууллага 2014 оны эхний хагас жилд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зорилт болгон дэвшүүлж гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх,прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгох, шалгалт судалгааны чанар үр нөлөөг сайжруулах зэрэг асуудлуудыг бодлогын түвшинд анхаарч ажиллажээ.
Судалгааны дүнгээс үзэхэд, 2002-2013 онд эрүүгийн 65 хэргийн 76 холбогдогч хэргийг шалгах явцад гадаад улс руу гарсан байна. Иймд эдгээр хүмүүст холбогдох асуудлыг Гадаад харилцааны яам ЭЦГ, ТЕГ зэрэг бусад холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэсэн байна. Хамгийн сонирхолтой нь гэмт хэрэг үйлдээд гадаад улс руу оргон зугтаасан гэмт хэрэгтнүүдийн дийлэнх нь өөрсдийгөө гомо, лесби, эсвэл трансжендер, трансексуалист гэх хүмүүс байдаг аж. Тэд жирийн нэгэн залилангийн хэргээс эхлээд хулгай дээрэм, бүр хүн амины хэрэг үйлдээд оргон зугтаасан гэнэ.
Эрүүгийн ажилтнуудын тайлбарлаж байгаагаар, хүйсээ солиулсан хүмүүс, эсвэл бэлгийн чиг хандлага нь өөр хүмүүс сэтгэл санаагаар амархан унадаг, сэтгэл хөөрөл болон цочролд амархан ордог учир гэмт хэрэгт орооцолддог байна. Зөвхөн энэ он гарсаар гомо болон трансжендерүүдийн оролцсон 10 гаруй гэмт хэрэг цагдаагийн газарт бүртгэгджээ. Нэг хэсэг гомо, цэнхрүүд "Биднийг нийгэм ойлгохгүй байна, гадуур явахаар хүмүүс элдвээр хэлж, хажуугаар нь өнгөрөхөд цохидог. Тэр ч байтугай бид нарыг Даландавхарт аваачиж булшны нүхэнд хэвтүүлж дарамталдаг" хэмээн хууль, хяналтын байгууллагаас арай л хамгаалалт авчихаагүй эрхэлж байсан билээ.
Гэтэл тэд өөрсдөө гэмт хэргийг гардан үйлдэгчид байжээ. Өнгөрсөн жил болсон гейчүүдийн мисс шалгаруулах тэмцээний дараа тэргүүн миссээ булаалдсан гомо цэнхэрүүд баахан зодоон нүдээндээ тулжээ. Миссийн тэмцээн явуулсан цэнгээний газрын хамаг эд зүйлсийг эвдэж хэмхчин багагүй хохирол учруулсан гэдэг. Сүүлдээ цагдаагийн бие бүрэлдэхүүн дуудаж байж арай гэж энэ зодооныг салгасан байна. Зодооны үеэр хэд хэдэн гомо залуу бэртэж гэмтсэн бөгөөд нэг нь өнөөдөр хорвоог харах нүднээсээ хагацсан эмгэнэлтэй мэдээ дуулдав. Ер нь гомо цэнхэрүүдийн дурлалыг нэлээд хүчтэй, адгууслаг шинж чанартай байдаг гэж манай нэгэн секс судлаач өгүүлсэн нь үнэний хувьтай.
Жирийн хүмүүс хайрлаж дурлаж, биебиеэ ойлголцохыг хүсдэг бол гомо лесбичүүдийн дурлал шууд л хайртай хүнээ "зөвхөн өөрийн өмч" гэж ойлгодог. Социалист нийгмийн үед ч манай улсад гомо цэнхэрүүд байсан бөгөөд тэд энэ байдлаа ихээхэн нууж, бүгд шахуу гэр бүлтэй байсан гэдэг. Гэхдээ тэд эхнэртээ гаргадаггүй хайраа бие биедээ гаргадаг төдийгүй хардаж харамлана гэдэг жигтэйхэн байжээ. Соц нийгмийн үед нэгэн гомо өөрийн "бүсгүй"-гээ өөр залуутай явалдах болсныг сонсоод гэрт нь очоод шууд хоёуланг нь хэрцгийгээр хөнөөчихсөн аж. Тэд хамтдаа архидаж, согтохоор нь тэр хоёрыг зэрэгцүүлж байгаад толгойг нь тасджээ. Тэрээр хэргээ үйлдчихээд хээв нэг гэрээс нь гараад явчихсан бөгөөд гэртээ хэд хоног байснаас болж хоёр цогцос өмхийрч муудсан байж, хүн орохын аргагүй үнэр танартай байсан гэнэ.
Ингээд эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулснаар хэрэгтнийг олж, яагаад ийм хэрэг үйлдэх болсон талаар мөрдөн байцаахад гомо гэдгээ хэлснээр энэ хэргийг нам дарсан байна. Учир нь алуулсан хохирогчийн нэг нь нэлээд томоохон албан тушаалтны хүү байсан бөгөөд энэ нь социалист нийгэмд байж таарахгүй ёс бус зүйл байсан тул ийнхүү олноос хав даржээ.
Мөн өнгөрсөн жилийн зун Тэрэлжийн гүүрийн наахна байдаг гомо нарын амралтан дээр бие биеэ хардаж, харамласан залуус нэгнийгээ хүндээр бэртээсэн байна. Ер нь гомо нарын ямар нэгэн цугларалт болон үйл ажиллагааны дараа гэмт хэрэг гарах нь ёс мэт болсон тул цагдаагийн байгууллагаас гомочуудтай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа, наадам цэнгээнийг хоригложээ. Иймд энэ жил болох миссийн тэмцээн болон шинэ жилийн баярын цэнгүүнийг нь цуцалсан байна. Хэдэн жилийн өмнө гомочуудынхаа дунд арай дөнгүүр боловсролтой, бас чиг олны танил болсон нэгэн залууг хамрыг нь бэртээсэн хэрэг гарсан ч тэрээр өөрөө "гомдолгүй" гэснээр хэрэг нь хаагдсан аж.
Ер нь гейчүүд хоёр хүний дүрээр амьдардаг болохоор сэтгэл санаа нь ихээхэн тогтворгүй байдаг ажээ.
Хориотой бүс сонин
Зочин · 2014/12/26
joohon eregtei huuhduudiig huchinddeg *** nariig uneheer vzen yaddag