01
Шийдлийн Засгийн газар байгуулагдснаар МАН өөрийн харьяанд байгаа таван яаманд Төрийн нарийн бичгийг томилохоор болоод байна.
Эх сурвалжийн мэдээлснээр энэ сарын 30-нд Засгийн газрын хуралдаанаар Төрийн нарийн бичгийн дарга нараа томилно гэж мэдэгдээд байгаа юм. Тэгвэл МАН хэн, хэнийг Төрийн нарийн бичгийн дарга болгохоо тодруулжээ. 

1.    Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргадС.Магнайсүрэн (УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга асан)

2.    Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад Ц.Цэнгэл (УИХ-ын гишүүн асан)

3.    Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад Н.Цэрэнбат (UFC группын дэд ерөнхийлөгч)

4.    Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад Г.Баясгалан(МАН-ын даргын зөвлөх) Эсвэл МАН-ын Хууль эрх зүйн газрын дарга Хурандаа Д.Мөрөн

5.    Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад Ж.Бат-Эрдэнэ (УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах)