“Universe best songs”-ын ээж П.Одгэрэл
2013/05/23
UBS телевизийн сэтгүүлч П.Одгэрэлийг “Universe best songs”-ийн хөтлөгч гэдгээр нь олон хүн таних болсон. Тэрээр бага бага байхдаа их дотогшоо хүүхэд байсан гэдэг.
Харин одоо тэрээр эсрэгээрээ болжээ. Телевизийн камерийн өмнө хэлэмгий доломгой болсон хөтлөгч бүсгүй энд тэнд арга хэмжээг ч чамгүй сайн хөтлөөд явчихна. Сэтгэлийн хөдлөл ихтэй гэж өөрийгөө тодорхойлдог ч дунд сургуульд ч оюутан байхдаа ч даруухан охин байжээ. МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг төгссөн. Оюутан байхдаа азаар ч юм уу, тавилангаар ч юм уу UBS телевизэд ажилд орсон. Сэтгүүлч, редакторын алба хашдаг байсан боловч яваандаа дадлагажаад хөтлөгчийн ажилд хүчээ сорьжээ.
“Universe best songs” нэвтрүүлгээс төрсөн гарсан шилдэг оролцогчдын өөрийн хүүхэд гэж хэлэх дуртай хөтлөгч бүсгүйн хувийн фотог энэ удаад хүргэж байна.