Энэ сарын 16-ний өдөр монголын кино урлагийн дээд шагнал болох “Academy awards -2013” шилдэгүүдээ тодруулсан билээ. Энэ наадмын шилдэг эмэгтэй гол дүрийн номинацыг “Дүүлэн нис” киногоороо жүжигчин МУСТА Д.Мөнгөнзул хүртсэн.

“Дүүлэн нис” кино “DOZ” entertainment-ийн  бүтээл бөгөөд найруулагчаар нь Ш.Доржсүрэн ажиллажээ.

Жүжигчин Д.Мөнгөнзул фейсбүүк хуудсаараа дамжуулан үзэгч, фенүүдтэйгээ санал бодлоо хуваалцаж, нээлттэй ярилцдаг “сайн фейсбүүкчин”. Мэдээж олны танил хүмүүсийн фейсбүүк хуудсыг сонирхож, санал бодлоо бичих хүмүүс олон байдаг. Шагнал авсаны дараа түүнд маш олон урмын үг хайрласан, баяр хүргэсэн сэтгэгдлүүд үзэгчдийн зүгээс ирсэн байдаг. Энэ бүхэн түүнийг хөдөлмөрч, дайчин, олны хүндлэлийг хүлээсэн гэдгийг харуулж байна.

Жүжигчин маань ч урам өгч сэтгэгдэл бичсэн бүх фейсбүүкийн найз нартаа байрлалаа. “Хүн алдаж онож, унаж босч байж л амьдралын амтыг мэдэрдэг юм байна. Намайг дэмжиж урам өгдөг, шүүмжилж хурцалдаг бүх үзэгчиддээ чин сэтгэлээсээ баярлалаа” хэмээн бичжээ.

Ийнхүү илэн далангүй санаа бодлоо хуваалцдаг нь түүнийг үзэгч, фенүүдтэйгээ ойр байхад дөхөм болдог нь харагддаг. Хэдий их ажилтай, цаг зав багатай байдаг ч түүний фейсбүүк хуудас шинэ мэдээлэлтэй, шинэ өнгө төрхтэй бас шинэ сэтгэгдлүүдээр ч дүүрэн байдаг.

Б.Хорлоо