Урлаг соёлынхон тэр дундаа дуучид , жүжигчид,  загвар өмсөгчид аль ч  цаг үед олны сонирхолд байдаг. Хүмүүс ч тэдний талаар элдэв янзаар ярьж, нэг үгээр тэдний тухай мэдээлэл хэзээ ч хоцрогддоггүй билээ. Бид энэ удаад мисс И.Төгсөөгийн талаарх дараах мэдээллийн хүргэж байна.

            Тэрбээр “Miss Mongolia 2011 ” наадмын тэргүүн миссээр шалгарч олны танил болсон. Анх 12 настайдаа загвар өмсөж тайзнаа гарсан бөгөөд түүнээс хойш олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож, өөрийгөө таниулж чадсан  авъяаслаг нэгэн.  Элдэв хов жив, асуудлаас хол байдаг нь түүний нэр хүндийг өргөж байдаг билээ. И.Төгсөө айлын бага охин бөгөөд дээрээ дөрвөн эгчтэй.  Аливаа уралаан тэмцээнд оролцоход нь эгч нар нь хамгийн ойрын зөвлөгч бас шүүжлэгч нь байдаг гэнэ.

          Даруухан, бас элдэв маяггүй тэрээр тайзан дээр инээгээд алхах дэндүү дуртай хэмээн ярьсан байдаг. Нээрэн л чин сэтгэлийн инээмсэглэл хүний хамгийн том гоёл байдаг. Түүний даруухан инээмсэглэл өнөөдрийн хүртэл үзүүлсэн амжилтанд ч нөлөөлсөн байж болох юм. Хүн инээж  байхдаа хамгийн үзэсгэлэнтэй харагддаг бөгөөд  өдөр тутмын ажил хүртэл бүтэмжтэй санагддаг.

Б.Хорлоо