500 грамм алтны эзнээр Ч.Санжаадамба тодров
2015/01/18
БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн төв Шилийн хотод хасар бөхийн барилдаан болжээ.
Тус барилдаанд Өвөрмонгол, Монголын тус бүр шилдэг найман бөх оролцож хасагдах журмаар өрсөлдсөн бөгөөд манай улсаас улсын аварга С.Мөнхбат, улсын заан Ч.Санжаадамба, улсын заан М.Өсөхбаяр тэргүүтэй шилдэг найман бөх хүч үзсэн байна. Улмаар энэхүү барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, 500 грамм шижир алт болон үнэ бүхий зүйлийн эзэн болжээ. Харин улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэсэн байна. Үүнээс гадна тус тэмцээнд оролцсон бөх бүрт 5000 юанийн үнэтэй алтан зоос бэлэглэсэн аж.
Зочин · 2015/01/19
****aa chi yadgiin chadaj bgaa ymand. haana barildahiin chi meddeg ymuu duh chin. say 1 udaa l 1-n 1-n dawaand unasan umnu ni sain l barildaj bsan shd.
Зочин · 2015/01/19
Энэ Санжаадамба Өвөрмонголын бөх болмоор юм. Байнга л тэнд барилдаж байдаг болсон юм биш үү. Доромжлуулан доромжуулан тэнд барилдах сайхан байгаа бол тэндээ очиж суурь******д барилдаж байвал дээрдээ. Одоо үндэснийхээ бөхөөр барилдаж ч чадахаа больсон бололтой. Сүүлийн үед хааяа нэг барилдахаараа дээгүүр даваанд л уначихдаг болсон байна лээ.