Хүүхдийн зохиолч, СГЗ Ж.Дашдондог “Хүүхдийн сэтгэлд хүрэх хамгийн дөт зам” сэдэвт лекцээ эцэг эхчүүдэд зориулан унших гэж байна. Томчууд хүүхдүүдтэйгээ тэр бүр дотно харьцаж, хамтдаа цагийг өнгөрүүлэх нь ховор байдаг.

Тиймдээ ч хүүхдийнхээ дотоод сэтгэлийн асуудлуудыг мэдэхгүй, ойлгохгүй байгаагаас эцэг, эх, хүүхдийн хооронд үл ойлголцол, маргаан үүсэх нь цөөнгүй.

Хэрвээ танд ч бас ийм асуудал байгаа бол уг лекцэнд суухыг зөвлөж байна. Хүүхдийн дотоод сэтгэлийг мэдэрч, тэдэнтэй дотно харилцаа үүсгэхгүйгээр ойлголцож чадахгүй. Тиймээс  зөвхөн эцэг эхчүүд гэлтгүй хүүхэдтэй харьцдаг хүн бүр энэхүү лекцэнд хүрэлцэн ирж, хүүхдээ ойлгож, харьцах талаар сонирхолтой мэдээ, мэдээллүүд авах боломж нээлттэй байгаа.

 Лекц өнөөдрийн 15 цагаас төрийн ордны их танхимд болох бөгөөд үнэ төлбөргүй гэдгээрээ онцлог юм.  Түүнчлэн ирсэн зочин бүрт гарын бэлэгтэй гэнэ. 

Б.Хорлоо