Хэдхэн долоо хоногийн дараа “Сар шинийн баяр” болох гэж байна. Монголчууд бидний хувьд уг баяр үндэсний ёс заншлыг харуулсан хамгийн том баяр юм. Тийм ч утгаараа хүн бүр үндэсний дээл хувцсаараа гоёх хандлага их байдаг.

 

Энэ үеэр үндэсний дээл хувцас урладаг хүмүүс захиалга ихтэй байдаг билээ. Тэд загвар дизайны хувьд янз бүрийн сонголттой. Том хүний, хүүхдийн, хос дээл гээд л донжийг нь тааруулсан хувцсаа оёж эхэлнэ дээ.

 

Гэвч сүүлийн үед цахим сүлжээгээр яваад буй загварын дээлийг харахад Монгол дээл гэж хэлэхэд хэцүүхэн болжээ. Мэдээж цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хувцасны хэв загварууд өөрчлөгдөж байна. Энэ нь ч зүйн хэрэг биз.

 

Харин хүүхдийн дээл хувцасны хэв загвар дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл хүүхдүүд дээл гэж юу байдаг, яагаад энэ бидний үндэсний хувцас юм, яаж өмсдөг юм, гэх мэт асуудлыг мэдэхгүй. Тэд л өөрийн үндэсний өв соёлоо хадгалж үлдэх учиртай шүү дээ.

 

Гэтэл сүүлийн үеийн хүүхдэд зориулагдсан дээлүүд бараг л Солонгос Ханбуг гэхээр харагдаж байна. Өдөр бүр Солонгос кино үздэг Монголчуудын хувьд одоо бүр үндэснийхээ хувцсанд Солонгос үндэсний хэв маягийг шингээх гээд байдаг болсон нь харамсалтай.

 

Ирээдүйд хүүхдүүд маань Солонгосын Ханбуг хувцсыг манай үндэсний хувцас гээд өмсөөд явж байвал ямар их эмгэнэл вэ.