Өмнөд Солонгосын “Samsung” компаний утас гарсан даруйдаа л борлуулалтаараа тэргүүлж, дэлхий даяар хувьсал хийж чаддаг билээ. Samsung Galaxy S II утас гарсан даруйдаа л 85 өдрийн дотор 5 сая борлогдож, амжилтаараа өмнөх загвараа хол давсан билээ.

Түүнчлэн SII хэрэглээнд гарсан сардаа л ухаалаг гар утасын зах зээлийн 56 хувийг эзэлсэн нь санаанд багтамгүй амжилт байсан юм.

 Дараагийн гаргасан загвар нь ч өмнөх хоёр загвараа хол орхисон үзүүлэлттэй байсан. Үүнээс үүдээд гар утасны зах зээл дээр хоёрт явдаг тус компани борлуулалтаараа “Apple” компанийг ардаа орхино гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байна. Samsung-ийн утаснууд Европын орнуудад тэр дундаа Англи, Франц, Герман, Итали, Испани зэрэг улсуудад хамгийн эрэлттэй байгаа аж.

Хамгийн сүүлд гаргасан тус компаний “Samsung Galaxy S IV” борлуулалтаараа урьд хожид байгаагүй амжилт үзүүлж байна. Энэхүү шинэ загварын гар утас  нь секунд тутам 4 ширхэг борлогдож хамгийн богино хугацаанд 10 сая ширхэг зарагдсан үзүүлэлттэй байна. 

Б.Хорлоо