Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 62 настай Н.Нямжав энэ сарын 26-нд сургуулиа төгсч, дипломоо гардаж авлаа.

Тэрбээр хоёр жилийн өмнө ШУТИС-ийн Барилга архетектурын сургуулийн Сантехникийн инженерийн ангид элсэн орж, 2015 онд баклаврын зэрэгтэй төгссөн юм. 1969 онд МУИС-ийн Барилгын инженерийн магистрын ангийн гуравдугаар курсээ төгсөөд, төрөөс дипломат ажилтныг бэлтгэх компанит ажилд шалгарч Орос улсад дипломатын мэргэжил эзэмшиж төгс байжээ. Түүнээс хойш дипломат албандаа дөчөөд жил ажилласан байна 

ШУТИС-ийн ахмад төгсөгч Н. Нямжав "Орчин цагийн инженерийн мэдлэгийг эзэмшиж  сургуулиа төгсөж байгаадаа баяртай байна. Залуу хүмүүстээ хандаж хэлэхэд мэдлэг боловсрол эзэмшихэд хэзээ ч оройтдоггүй юм шүү гэж хэлмээр байна" гэсэн юм. Мөн энэ үеэр түүнд тус сургуулийн захиралын нэрэмжит шагналыг гардуулав. 

Дашрамд дуулгахад Н.Нямжав гуай өөрийгөө жаран дамжсан оюутан хэмээн онцолсон юм.