Шагнал харж барилддаг бөхчүүд
2015/01/27
Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан барилдааныг зурагтаар үзсээн. Улсын заан Д.Рагчаа, Д.Баасандорж нараар манлайлуулсан 224 бөх барилдсан. Миний хувьд нөгөө аварга, арслангууд нь эзгүй л байж дээ гэж бодож байв.
Гэтэл бөх сонирхогчид нэлээд шүүмжлэлтэй хандсныг сүүлд нь уншиж, сонсов доо. Юу гэж шүүмжилсэн бэ гэвэл бөхчүүд шагнал их, багийг харж барилддаг болоод төрт ёсны энэ хүндэтгэлийн барилдаанд ирсэнгүй гэж.
Энэ туйлын үнэн байсныг саяын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх тэр барилдааныг “Жем интернэшнл” группийн 15 жилийн ойд зориулсан болохоор шагналын сан өндөр юм байж. Түрүүлсэн бөх таван сая, үзүүрлэсэн бөх 2.5 сая, дөрөвт үлдсэн хоёр бөх тус бүр хоёр сая төгрөгийн шагналтайг мэдэж л дээ. Тэгээд л одоо барилдаж байгаа аварга, арслан, заанууд бүгд иржээ.
Үгүйлэм бөх Ч.Санжаадамба л байх шиг санагдсан. Нэг нөхөр хошигнохдоо “Тэр чинь саяхан Өвөрмонголд болсон барилдаанд түрүүлж бөөн алт авч ирсэн болоод таван сая төгрөг тоосонгүй” гэж байлаа. Ортой ч байж мэднэ. Тэгэхээр чансаатайхан барилдаан болгоё гэвэл шагнал өндөр гэж зарлах нь онох нь дээ.
Мань мэт нь бөхчүүдийг мөнгөөр даллаж барилдуулдаг цаг ирж дээ гэж ойлголоо. Барилдаан зохион байгуулагчид хойшид өөрийг бодоосой билээ. Бөхийн холбооныхон аливаад нэг сөрөг тайлбар хийдэг болохоор манай бөхчүүд мөнгөнд болоогүй гэх биз. Аягүйдвэл монгол бөх хөгжиж байгаа нь тэр гэж ч магадгүй л байх. Өндөр шагналд л унадаг бөхчүүдээ гэж. Улсын баяр наадмын бөхийг ч тоодоггүй болох нь уу даа.
Ц.Жамсран
Завхан аймгийн Их-Уул сумын иргэн
Зочин · 2015/01/29
mungund durgui hun bdaggui l baihgui yu buruutgaad baih ym alga l bna sh dee neg l ikh ekh oron ch tarailsan setguulch
Зочин · 2015/01/28
Sanjaa dambaa boownoosoo
Зочин · 2015/01/28
buhchuud gej ***iin hornii ezed shuudee uursdiiguu yu geed bodtsiin be odoo buhchuudiig hench toohoo baisaan
Зочин · 2015/01/28
er ni mongol bohiig boliiii davaanaimaaltsana hun zodno arhi uuna ****** erguulne ene boxchuud buur buthee bsaan
Зочин · 2015/01/28
ТИЙМ ЭЭ ТЭР ҮНЭН. ОДОО ЦАГИЙН ХҮМҮҮС БҮР АХМАД ҮЕ ГЭЖ БАЙГААГҮЙ ЮМ ШИГ, ӨӨРСНӨӨ ЭЦЭГ, ЭХГҮЙ ЮМ ШИГ ХҮНИЙГ ҮНЭЛЭХ ХҮНДЛЭХ ЭРХЭМ ЁСОО Ч ГЭЭСЭН БАЙНА. САЯХАН БОЛСОН УЛСЫН НАЧИН СОЛООНЫ АГСНЫ НЭРЭМЖИТ БАРИЛДААН ГЭХЭД Л ҮЗЭГЧИД БАРАГ БАЙХГҮЙ, УВСЫН ХЭДЭН ХҮН Л СУУЖ ХАРАГДСАН. ҮЗЭГЧ НЬ Ч, БӨХ НЬ Ч МӨНГӨНД СӨХӨРЧ, МОНГОЛОО АЛДСАН ҮЕИЙГ Л БИД ТУУЛЖ БАЙНА ДАА.
Зочин · 2015/01/28
Сэтгүүлч өөрөө Comment бичиж байгаа хүмүүс та нар өөрсдөө бөх байсан бол шагнал харж барилдахгүй тээ... ??? Өөрсдийгөө оронд нь тавиад үз дээ хүмүүсээ...
Зочин · 2015/01/28
ЛАЛРУУД ШҮҮ ДЭЭ. ИХЭНХ НЬ
Зочин · 2015/01/28
ЛАЛРУУД ШҮҮ ДЭЭ. ИХЭНХ НЬ
Зочин · 2015/01/28
ЛАЛРУУД ШҮҮ ДЭЭ. ИХЭНХ НЬ
Зочин · 2015/01/28
ЛАЛРУУД ШҮҮ ДЭЭ. ИХЭНХ НЬ
Зочин · 2015/01/28
ЛАЛРУУД ШҮҮ ДЭЭ. ИХЭНХ НЬ
Зочин · 2015/01/28
ЛАЛРУУД ШҮҮ ДЭЭ. ИХЭНХ НЬ