Монгол түмний үндэсний “Сар шинэ”-ийн баяр  болох гэж байгаатай холбогдуулан  орон нутгаас Нийслэл Улаанбаатар хотыг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, Улаанбаатар хотын томоохон худалдааны төв, зах орчмын замуудад явган зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихсэж  түгжрэл саатал үүсэж байна.

Үүнтэй холбоотойгоор  2013 оноос иргэдийн гаргасан санал санаачлагын дагуу “Сар шинэ”-ийн баярын өмнөх амралтын өдрүүдэд улсын дугаарын сүүлчийн орны тэгш сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулсан нь иргэдийн талархлыг хүлээсэн. Ийм учраас  2015 онд нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн  А74 тоот захирамжаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

- Авто  машины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол 2015 оны 1 дүгээр сарын 31,  2 дугаар сарын 07, 14-ний “Бямба” гарагуудад

 -Авто машины улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол  2015 оны   2 дугаар сарын 01, 08, 15-ны “Ням” гарагуудад  өглөөний 10.00 цагаас 20.00 цагийн хооронд авто  замын хөдөлгөөнд оролцоно.

“Сар шинэ”-ийн баяр болж байгаатай холбогдуулан одоо мөрдөгдөж байгаа дугаарын хязгаарлалтын бүсэд оруулсан өөрчлөлт бол СХД-ийн  нутаг Энхтайваны өргөн чөлөөнд буюу Сапарогийн уулзвараас 5  шарын уулзвар хүртэлх замыг дугаарын хязгаарлалтанд оруулж байна.

-Чингэлтэй дүүргийн нутаг  Дэнжийн 1000-ын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд ,үерийн далангаас зүүн тийш “Судалт төв”-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд  өглөөний 08.00 цагаас оройн 17.00 цаг хүртэл нэг чигийн хөдөлгөөнд оруулж  замын  хөдөлгөөнийг зохион байгуулахаар болсон.

            -Томоохон худалдааны төв захууд УБ хотын захирагчийн ажлын албатай байгуулсан санамж бичгийн дагуу өөрсдийн автомашины зогсоолд нэмэлт хүн гарган хөдөлгөөн зохицуулалт хийж  ажиллана.

            -Авто замын ачааллыг бууруулах зорилгоор  Нарантуул захын урд зам буюу  Чулуун Овооны уулзвараас баруун тийш Нарантуул захын уулзвар хүртэлх замаар  5 тооноос дээш жинтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өглөөний 07.00 цагаас оройн 22.00 цагийн хооронд явуулахгүй.

            Төвлөрсөн том худалдааны төвүүдийн ачааллыг бууруулахын тулд Нийслэлийн 6 дүүргийн 14 байрлалд худалдаа хийхээр болсон байна.

Тухайлбал:

-Баянзүрх дүүрэгт “SKY” их дэлгүүрийн гадна талбай, Бөхийн өргөөний гадна талбай, “Тэнгэр” бөөний худалдааний төв.

-Сүхбаатар дүүрэгт Чингисийн талбай, Цэрэндоржийн  гудамж.

-Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбай, Урт цагааны зүүн талын талбай.

-Баянгол дүүрэгт Лион тауэр.

-Хан уул дүүрэгт “Sky Трейдин”-г ХХК, “Номин 5”  ХХК, “ Home Plaza”-ий-н дотор талд, “Улаанбаатар импекс” ХХК,

-Сонгинохайрхан дүүрэгт “Сийлбэр”  Худалдааны төв, “Сувдан төв”  зэрэг газрууд хамаарч байна.

Эрхэм нийслэлчүүд Та бүхэн захирамжаа биелүүлж бие биедээ хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөндөө сахилгатай оролцохыг  УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗРААС уриалж байна.