Хятадын Жианьси мужийн нэгэн настай эмэгтэй хөрш айлуудынхаа амар амгалан байдлыг хангах үүднээс төрсөн хүүгээ 11 жил төмөр торонд хорьжээ.



Түүний 42 настай хүү нь 2001 онд 13 настай хүүгийн амийг етгүүтгэсэн аж. Орон нутгийн хууль сахиулах байгууллага түүнийг гэмт хэргийн ялаа хүлээх чадваргүй, оюуны хомсдолтой гэж үзэн тухайн хэргийн дараа түүнийг шоронгоос сулласан байна.

 



Гэрийн хорионд орсон сэтгэл мэдрэлийн өвчтэй хүү нь нэг өдөр гав гинжнээсээ оргон тосгоны оршин суугчдыг багагүй сандаргаж байжээ. “Миний хүү бол галзуу, гэсэн ч тэр миний л хүү. Би өдөр болгон л уйлдаг. Түүний энэ байдал намайг хүнд байдалд оруулдаг” гэж 74 настай Ванг эмээ уйлан ярьжээ.

Торонд хашигдсан хүүгээ Ванг эмгэн өдөрт 3 удаа хооллодог байна. Хүүгээ ийм байдалтай байлгах нь зүрх рүүгээ хутгах зоохтой л адил байдаг. Гэхдээ олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс ийм арга үлдээгүй гэж тэрээр ярьжээ.