Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахад гар бие оролцож байсан УИХ дахь АН-ын гишүүний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан билээ. Тэгвэл Засгийг унагаж, МАН-тай хамтрах саналыг хоёр гараа өргөн дэмжиж байсан Ж.Батзандан төрсөн ах Ж.Бат-Эрдэнийг Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга болгож байгаа ажээ.

Баттай эх сурвалжийн хэлж байгаагаар түүнийг өнөөдөр орой Төрийн албаны зөвлөлийн хуралд оруулж, гарсан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд хүргүүлж албан ёсоор томилох юм байна.  

Энэхүү томилгоонд олон хүн эсэргүүцэж байгаа сурагтай. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа