Хятадын хүн амын бодлогын хуулийн дагуу нэг гэр бүл нэг хүүхэдтэй байх хуулийн заалттай билээ.

Хэрэв үүнийг зөрчвөл 40 мянган юань буюу 6000 долларын торгууль ногдуулдаг байна. Тиймээс амьжиргааны түвшин доогуур айл өрх ихээр оршин суудаг жижиг хот, тосгонд үр хөндүүлэх тохиолдол их гардаг. Мэдээж хэрэг эцэг, эх нь торгууль төлөх боломжгүй бол хүчээр үр хөндүүлдэг.

Үүний нэгэн адилаар Юн Фенг гэх бүсгүйд ийм зүйл тохиожээ. Тэрээр 2 дахь хүүхдээ тээж байсан ч торгуулийн мөнгөгүйн улмаас хүүхдээ хүчээр авахуулжээ. Төрөлт хянах газрын ажилтнууд  түүнийг эмнэлэгт хэвтүүлэн хортой эм уулган бараг цагийн дараа амьгүй ураг төрүүлсэн байна. Энэ мэт зүйл Хятадад энгийн тохиолдол бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс үзнэ үү.


http://en.wikipedia.org/wiki/Forced_abortion_of_Feng_Jianmei