Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Улаанчулуутын цэгийн ойролцоо 22 настай таксины жолооч М гэгчийг ноцтойгоор хөнөөсөн хэрэг гарчээ.

Хүн аминий хэрэг өнгөрсөн баасан гаригийн өглөө үүрээр 04-05 цагийн хооронд үйлдэгдсэн байна. Гэмт этгээд хохирогчийн хүзүүг нь хэрчиж, цээж хэвлийд нь хутгалан, УНЗ 22-17 гэсэн улсын дугаартай хар хөх өнгийн Toyota will машиныг авч хэргийн газраас зайлан оджээ.

Гэмт этгээдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд сэжигтэй этгээдийг үзсэн харсан хүн цагдаагийн байгууллагад мэдэгдэх буюу 102, 89063555,96070666 дугаарын утсанд хандахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Машины обудны хүрээ, хаалганы эмжээр нь шар өнгөтэй, гупер нь хормойтой зэрэг онцлох шинж тэмдэгтэй аж. Хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн алба хаагчид шалгаж байна.