Хууль хийж тоглодог эсвэл хууль гаргаж шоуддаг байдал манайд нэлээн элбэгших шинжтэй. Цаасан дээр нэг хууль гаргаад л мартчихдаг. Эсхүл санаачилсан хууль хэлэлцдэггүй бусдын дургүйг хүргээд унадаг.


Д.Эрдэнэчимэг гишүүний санаачилсан "Тамхины хяналтын тухай хууль" гараад ямар үр дүнд хүрэв. Бодит байдал дээр энэ хууль хэр зэрэг хэрэгжиж үр дүнгээ өгч байгааг бодитоор судлах хэрэгтэй. Түүнээс биш хууль санаачилж батлуулсан нөхөр өөрөө өөртөө "онц" дүн тавиад суугаад байж болохгүй. Өнөөдөр дэлгүүрүүд тамхи зарсаар л байна. Хаа сайгүй л зарж байна.


Мөн Д.Эрдэнэчимэг гишүүний дахин нэг "шоу"-ны төрлийн хууль батлуулах гэж байгаад өнөөх нь хэлэлцүүлгийн үеэр нэлээд маргаан дагуулж санаачилсан хуулиа татаж авахаас өөр аргагүй болсон. Энэ нь "Архины хяналтын тухай хууль" юм.


Тэгвэл цахим ертөнцөөр Д.Эрдэнэчимэг гишүүний нэгэн сонирхолтой зураг нийтлэгдсэн байна. Уг зурганд хүн бүр өөр өөрийн байр сууриар хандаж байна.

 

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн "туулайн ан" шуугиан дэгдээж байна

 

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн "туулайн ан" шуугиан дэгдээж байна