Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Салхитын замд энэ сарын 6-ны оройн 21:30 цагийн орчим марк улсын дугаар тодорхойгүй суудлын автомашин явган зорчигч 50 настай эрэгтэй хүнийг мөргөж амь насыг хохироогоод жолооч автомашинтайгаа хэргийн газраас зугтсан хэрэг гарчээ. 

Цагдаагийн байгууллагын алба хаагчид гэмт этгээдийг эрэн сурвалжилж байсан ч хэрэг үйлдсэн этгээдийг олсон байна.

Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто машин жолоодохгүй байж, хэрэв зам тээврийн осол хэрэгт холбогдсон тохиолдолд хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэхийг цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж иргэний үүргээ биелүүлж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.