Босоо хөх Монгол бүлгэмийнхэн өлсгөлөнд шилжлээ
2015/02/10
Ноён уулыг хамгаалахаар ижагсаал цуглаан хийж, сүүлт зарлаад байсан Босоо хөх монгол бүлгэмийнхэн өнөөдрөөс өлсгөлөн зарлах аж. Бөө нартай нэгдэж уржигдар Чингисийн талбай дээр эсэргүүцлээ илэрхийлж бөөлсөн. Ноён уулыг ухуулах шийдвэрээ өөрчлөхгүй бол хэд хоногоор ч хамаагүй өлсгөлөн зарлахаа иргэний хөдөлгөөнийхөн мэдэгдээд байгаа юм.
Босоо хөх монгол бүлгэмийнхний хэлж буйгаар Ноён уулаас гадна Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид энэ хулгайч луйварчдыг харж суусаар эх оронгүй болох нь. Энэ сайхан нутгийг үе үеийн баатарлаг эх орончид халуун амь бүлээн цус гээд маш их үнээр бидэнд үлдээсэн. Тиймээс бид үр хойчдоо газар нутгаа онгон дагшин, тахилга шүтээнтэй нь үлдээх ёстой гэж үзэж буйгаар хэлж байгаа юм.
Зочин · 2015/03/02
уул уурхайн салбар шантааж хийгсдээр хэзээ ч дутахгүй бололтой. уутны амыг нээгээд л баялаг цутгаад ирэх юм шиг санагсад улам олшрох төлөвтэй. буу тавьж, нум сум харваж эцэстээ тэсрэх бөмбөг төрийн ордны гадаа тавьснаар “террор үйл ажил**********” нь дуусгавар болж хэсэгтээ нам жим болсон нөхдүүд сар шинийн өмнөөс хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд тухлаж аваад өлсгөлөн зарласнаар үргэлжлэв. гачууртын ордыг ашиглавал ноён уулын булш бунхан сүйднэ гэсэн бөө удганы сүрдүүлгээр эхэлсэн тэмцэл өлсгөлөн зарлаж албад**********р сая нэг юм амсхийв. өлсөгчдийн ********длага зөв ч юм шиг олон нийтэд сэтгэгдэл төрүүлнэ. тэртэй тэргүй нэр хүнд нь шалан дээр уначихаад байгаа төр засгийг буруутгах бас л нэг шижим. харин төр нь буруу зөвийн талаар ямар ч тайлбар өгдөггүй нь тэмцэгчдийг улам гааруулав. зүй нь тооцоо судалгаа, шинжилгээ баталгаан дээр суурилсан хэдхэн өгүүлбэр бүхий хариу өгчихөд л болох байлаа. 1 “за нөхөд өө. нэгд, ноён уул чинь сэлэнгэ аймагт хоёр байдаг юм. та нарын яриад байгаа хүннүгийн хиргисүүр бүхий ноён уул чинь төв, сэлэнгэ аймгийн хилийн дээсэн дээр байдаг уул. гачууртын лицензийн талбайн гадна байдаг юм. хөндөх гэж байгаа ноён уул бол археологийн олдворгүй, хүн амьтан нутаглаад байдаггүй зэлүүд газар. шуа хийгээд мэргэжлийн хүмүүс, хөндлөнгийн экспертүүдийн дүгнэлт энэ байна” гээд ул суурьтай тайлбарлаад өгчихсөн бол асуудал ингэтлээ хүндрэхгүй байлаа. нутгийнхан нь ч гачууртын ордын дэвсгэрт багтсан ноён уул бол бидний тахиж шүтээд байдаг уул биш ээ. зэлүүд тэр нутгийн баялгийг ашиглавал орон нутгийн хөгжил дэвшилд хэрэгтэй гэдэг юм билээ. сэлэм **********лэгчдэд боломж олгосон назгай төр засаг хэзээ хойно нь тайлбар хийж нүүрээ улайлгаж суух ямар ичгүүртэй харагдаж байна вэ. өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхтэй ижилхэн л зүйл. нөгөө талаар төр засаг байгаль орчныг сүйтгэж тухайн нутаг дэвсгэрээр тогтохгүй бүс нутгийн экосистемийг сүйдлээд хаячихсан компаниудтай хариуцлага тооцдоггүй, нөхөн сэргээлт хийхийг хатуу ********ддаггүй нь суусан мөчрөө хөрөөдөхтэй ижил шахаанд оруулаад байгаа хэрэг шүү дээ. баялгийг ашиглаж болно. эмзэглэх хэрэггүй. харин нөхөн сэргээлт нь өмнөх байдлаас нь илүү сайн болгох хэмжээнд байвал хэн ч юу ч дуугарахгүй шүү дээ. газар доорх баялгийг ашиглахгүйгээр монгол улс хөгжих бүрэн боломж байгаа мэтээр сүүлийн үед их ярьж байна. үйлдвэрлэл хөгжөөгүй, аж үйлдвэрийн томоохон бүс нутаггүй, дэд бүтцийн сүлжээгүй, экспортын бус импортын улсын ирээдүй ямар байх билээ. хэрэглэгчээс үйлдвэрлэгч улс болохын тулд бидэнд хөрөнгө оруулалт хэрэгтэй. баялгаа зөв ашиглаж үйлдвэрлэл бий болгох учиртай. бүх зүйл нарийн учир холбоостой. энэ холбоосны эхний нэхээсийг хийхийн тулд л баялгаа ашиглах гээд байгаа юм. олон нийт ч засгийн газрын асуултад уул уурхайн томоохон ордуудаа эдийн засгийн ашиглалтад оруулах нь зүйтэй гэсэн товчхон хариулт өгсөн. тэр төсөл хөтөлбөрт нь дуулиан болоод байгаа гачууртын орд багтсан. оюутолгой, тавантолгойн ажил урагш яваагүйн шалтгаан шантаажлаг*ас улбаатай. өнөөдрийн нөхцөл байдлаа сайн таниулах учиртай. 1 манай улсын нийт экспортын 90 хувь нь ашигт малтмал эрдэс баялагтай холбогддог. засгийн газрын б хувилбарыг олон нийт сонгосон бол энэ 90 хувь хэдий хэр буурах байсныг хялбархан төсөөлж болно. үлдэж байгаа 10 хувийг эзлэж байгаа мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал зэргээр сүүлийн арван жилд арав дахин тэлсэн эдийн засгийг хангаж чадах уу. хангах гээд зорих юм бол шууд л арван жилээр хойш ухрах хэрэг гарна. 50 сая мал сүргээ төхөөрөөд бүгдийг нь гадагш гаргаад ч нэг жилийнхээ хэрэгцээг хагаж чадахгүй. яах вэ бүтэн жилжингээ цагаан сар, наадам тэмдэглээд л өнгөрнө биз. дараа нь яах вэ. хэдхэн жилийн өмнө монгол хүний хүнсний сагс хэдхэн зүйлийн бүтээгдэхүүнээр хэмжигддэг байлаа. өнөөдөр энэ тоо хэд дахин өссөн. өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэр төрөл улам бүр өссөр байна. амьжиргааны төвшин ч дэлхийн дундаж хэмжээнд бараг хүрчихээд байна. дээр нь нүүдэлчин монголчууд түүхэндээ байгаагүй олуул буюу гурван саяулаа боллоо. энэ бүх хэрэгцээг уул уурхайн баялгаас олох орлого түүнийг дагалдах орлогоос өөрөөр хангана гэдэг бараг боломжгүй зүйл. хэрүүлээ зогсоож асуудалд бодитой хандаж гэмээн хэрэглэгчээс үйлдвэрлэгч болох бололцоотой. жагсаал цуглаанаар орлогоо бүрдүүлдэг, шантаажаар төрийн өндөр албан ту******лд хүрч түүгээрээ улс төрийн ашиг сонирхлоо бүрдүүлдэг нөхөд дэндүү олшроод байна. хүссэн ч хүсээгүй хоёр хөршийнхөө аяыг олохоос өөр арга бидэнд алга. бүх бүтээгдэхүүнээ энэ хоёрт нийлүүлнэ басхүү дамжуулан олон улсын зах зээлд нийлүүлнэ. япон, солонгос руу хятадын нутаг дэвсгэрээр дамжуулж далайн боомтоор нь нийлүүлнэ. оросын алс дорнодын төмөр замаар дамжуулан зүүн хойд ази тэгээд гадаад зах зээл рүү гарна. нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнээ бас л оросын замаар европын холбооны улс руу нийлүүлнэ. хэчнээн ************сан ч гэсэн энэ хоёр их гүрэн газар нутгаа үүрээд бөмбөрцгийн аль нэг тийшээ явчихгүй. 1 хэт эх орончдын хийрхэлтэй популизмын харгайгаар гадаадын хөрөнгө оруулалт оюутолгой дээр л гэхэд тав дахин буураад байна. энэ зөвхөн орд газарт хийгдэж байсан хөрөнгө оруулалт шүү дээ. дагалдах эрсдлийнх нь хэмжээгээр нь тооцвол найм дахин гэсэн хэмжээнд дөхөж очно. төр нь гудамж талбай дахь хэдхэн жагсагчдаас болж шийдвэрээ байнга өөрчилсөөр ирсний гай энэ. уг нь төр гэдэг чинь ******сайн ч бидний сонгосон л төлөөлөл. талбай дээрх хоёр гурван зуун хүний эрх ашиг чухал уу гурван сая хүний эрх ашиг чухал уу. шийдвэр дээрээ бат нот зогсдог, хариуц********** хүлээх чадвартай, хуулийн хэрэгжилтээ чанд мөрддөг тийм төр хүчирхэг байна уу гэхээс аясын салхинд хугарч унаад байдаг төрийг хүчирхэг ухаалаг төр гэдэггүй билээ. 1 “зарим хэрэгт өвс мэт бөхөлзвөл зохино. зарим хэрэгт гал мэт дүрэлзвэл зохино. зарим хэрэгт боол мэт гүйвэл зохино. зарим хэрэгт уул мэт суувал таарна” гэж нагаржунай сартаахийн айлдсан нь бий. боол мэт, өвс мэт суухыг тунгаахын сацуу гал, уул мэт байхын ухаан л бидэнд дутаад байна даа.