Монгол Улс улам бүр Бүгд Найрамдах Ардчилсан Монгол Ард Улс руу яваад байна
2015/02/10
Бүгд Найрамдах Ардчилсан Монгол Ард Улс гэж хэлж байгаа нь Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улстай адилтгаж үзсэн хэрэг. Монголчууд полдгорзалуугийн удирддаг сүртэй нэртэй тэр орныг хойд Солонгос гэдгээр нь мэднэ.
Харин БНСУ-ыг өмнөд Солонгос гэж нэрлэдэг. Хойд Солонгос цэрэг арми, дотоодын бололцоондоо тулгуурлан өөрөө өөрийгөө хөгжүүлэх үзэлтэй. Үүнийгээ “чучхе” гэж нэрлэх юм. “Чучхе” үзэл нь гадны соёл, гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо түгээн дэлгэрүүлэхийг хориглодог. Тэнд гадаад кино гаргах, дэлхийн утга зохиол судлах, гадны орнуудтай харилцаа тогтоох, гадны бичиг үсэг хэрэглэх, гадны хөрөнгө оруулалтыг татах гээд бусад орны юм бүхэн хориотой байдаг юм гэнэ билээ. Тийшээ зорчоод ирсэн хүн бүр энэ тухай л ярьдаг даа. Тэнд мэдээлэл ямар хаалттай байдгийг манай улсын нэгэн настай тамирчны яриа нотолдог юм. Арвааджилийн өмнө тэмцээний үеэр манай тамирчин ариун цэврийн өрөөнд ортол БНАСАУ-ын тамирчинтай тааралдаж. Гэтэл мөнөөх тамирчин эр аль эрт 1988 онд зохиогдсон Сөүлийн олимпийн талаар “Өмнөд Солонгост олимп болсон юм уу” хэмээн шивэгнэн, ихэд нууцлан байж асуусан гэдэг. Ийм хаалттай улсын ард түмэн нь дэлхийн хөгжил, дэлхийн мэдээллээс хол тасарч, төр нь юу гэнэ шууд хүлээж авдаг болсон нь ойлгомжтой.
Яг үүнтэй ижил БНАМАУ болох зам руу зүтгээд байна гэж 2012-2016 оны парламентын гаргаж байгаа хуулиудыг хараад бодох боллоо. Тухайлбал, 2012 оны сонгуульд ороход Монгол Улсын эдийн засаг нь 17 хувиар өссөн, гадаадын хөрөнгө оруулалт газар бүрт хүрсэн байлаа. Хаашаа л харна хар, шар толгойтой хүмүүс хөлхсөн тийм нээлттэй, хөгжих ирээдүйтэй, Давосын чуулга уулзалт Монголын өдрөөр эхэлдэг ийм орныг одоогийн эрх баригчид хүлээж авсан. Гэтэл 2012 оны сонгуулиас нэг сарын өмнө Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадны хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлагдав. Үүнээс өмнө 2009 оны зун, наадмын өмнөхөн Урт нэртэй хууль батлагдан гарсан байдаг. Харин түүнээсөмнө нь “Онцгой албан татвар”-ын хууль буюу алт зэснээс өндөр татвар авах тухай хуульбаталчихсан байв. Ингэж эдийн засгийн тооцоолол, сөрөг үр дагаврын судалгаагүй хууль гаргаж эхэлснээр Монгол Улс уруудаж эхэлсэн түүхтэй. Гадны хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулийг батлахдаа хөрөнгө оруулагчид Монголд ажиллах хугацаандаа нэг л үг, үсгийн алдаа гаргавал шоронд хорих заалтыг оруулсан. Урт нэртэй хууль нь үүнээс ч дор. Гаднаас мөнгөө барьж ирээд үйл ажиллагаа явуулж байсан уурхайн эздийг хөөж гаргаад хөрөнгийг нь лацдаж өнөөдрийг хүрсэн. Энэ цагаас хойш УИХ-аар батлан гаргасан хууль бүр нь гадны хөрөнгө оруулалтын эсрэг чиглэчихээд байна.
Тиймдээ ч өнөөгийн Монголын эрх баригчдын гаргаж байгаа хуулийн өнгөнд Монгол хүн, Монгол орон ямар байх вэ гэдэг асуулт урган гараад байгаа.Тэдний хуулиудаар манай улсийм улс болно. Та бүхэн анхааралтай харна уу.
УИХ-ын батлан гаргах гэж байгаа болон гаргаж байгаа хуулиарбол гаднаас хөрөнгө оруулахын тулд заавал Засгийн газраас зөвшөөрөл авах хэрэгтэй болжээ. Зөвшөөрөл авахгүй бол шоронд сууна. Зөвшөөрөл аваад бизнес хийвэл бас л шоронд оруулна. (Саус гоби сэндс болон бусад гадаадынхан) Бас тавдугаар анги хүртлээ гадаад хэл сурч болохгүй. Зөрчвөл шоронд орно. Гэхдээ энэ нь тусгай өндөртөлбөртэй сургуулиудад хамаарахгүй. Харин төлбөргүй борцуулын хүүхдүүдэд хамаарна гэж байна лээ. Үүнийг борцуулын хүүхэд гадаад хэл сурах гэж маанаглавал шоронд хийнэ гэж үзэж болно. Гадаад эхнэр, нөхөртэй байж, дээр нь дарга болжболохгүй. Ингэвэлшоронд орно. Гадаад кино 50 хувиас илүүүзэж болохгүй. Үзвэл шоронд орно. Гадаадын архи, тамхи ууж хэрэглэж болохгүй, бас зарж борлуулж болохгүй. Хэрэглэвэл, зарвалшоронд орно. Гадаад бичгээр бичиж болохгүй. Зөвхөн уйгаржин бичгээр бичихгүй бол шоронд орно. Морио уна, гадаадын мотоцикль унавал онхолдож үхнэ. Яваандаа үүнийг хуульчилж зөрчвөл шоронд хорьдог болох юм шиг байна. Гадаадын хувцас өмсч болохгүй, зөвхөн ЮНЕСКО-д бүртгэлтэй дээлээ өмс гэж яриад эхэлсэн учир удахгүй ийм хууль гаргаж зөрчигсдийг шоронд хийх биз. Зөвхөн язгуур урлагийн дуу дуулах юм уу хөөмийлж, бас биелж л болно. Зөрчвөл шоронд суулгах бүүр амархан.Гадаад хэлээр ярьж болохгүй. Зөрчвөл шоронд орно. Шоронд орохоосоо өмнө зодуулна. Саяхан германаарорчуулга хийсэнхүнийг зодсон, хятадаар яривал бүр алах бололтой. Монголчууд хэвлэн нийтлэхдээ хүртэл хэн ч уншдаггүй уйгаржин бичгийг ашигла гэнэ. Хэвлэлийн хуудасны талыг нь хүн уншдаг кириллээр, талыг нь хэн ч уншдаггүй уйгаржин бичээсээр бич, эсвэл шоронд ор гэж байна.
Мөн удахгүйхэвлэл мэдээллийн эзэд улс төрд орж болохгүй, эрхэлж байгаа бизнестээ орж болохгүй. Зөрчвөл шоронд орно гэсэн хууль гарах гэж байгаа. Гадаадын иргэн ч Монголд ажил хийж болохоо байжээ. Вьетнамчуудыг зодож, дээрэмдэж үйлийг нь үзлээ. Дээрээс нь зөрчилтэй гээд бүгдийг нь л барьж хориод албадан гаргаж Монгол орныг харийн хүний хөлөөс цэвэрлэнэ гэх нь. Ингэж л 2012 оноос хойш гадны хүн, хэл, соёл, ном, бараа гээд бүх зүйл Монголд хаалттай болох хуулийг энэ УИХ батлан гаргалаа.
Энэ мэтээр төрийн гаргасан бодлого шийдвэр гадаадын юм бүхний эсрэг чиглэж иргэд, төрийн байгууллагууд ч тэр шийдвэрийг нь шууд тусган авч байна. Ер нь төрийн бодлогын дагуу л амьдарч таарах байх. УИХ нь хойд Солонгос шиг хаалттай болгоххууль баталж, УИХ-ын гишүүдийн гадны хөрөнгө оруулалтыг үзэн ядсан, популист ааш аяг нийгэмд шууд бууж бидний ирээдүйг тодорхойлох боллоо. Орой бүр зурагтаар эх орныхоо төлөө амиа золихоос буцахгүй тэмцэх мэт гишүүдийн жүжиглэлтийг үзэж, дуусдаггүй яриаг сонсч үндсэрхэг үзлийг дэвэргэсэн уул толгод, гал ус тахьсан лам, бөөгийн зурлагаар дэлхийг харж амьдрах нь. Дэлхийн тавцан бидэнд хэрэггүй бололтой. Ингэж л нийгэмд хортой, ийм хориотой орон болохоор тэмүүлээд байна. Сүүлийн хэдэн жил урагшаа биш байнга ухарч гишгэсэн хууль тогтоомжуудыг гаргасны горыг ард түмэн үүрч эхэлсэн нь энэ. Гадны томоохон хэвлэлийн хуудаснаа “Монголд хөрөнгө оруулалт битгий хий. Ямар ч үр дүнгүй” гэж бусдадаа зааж зөвлөсөн мэдээлэл байнга гарч байна. Уг нь бид ийм улс оронд амьдрах гэж ардчилсан нийгэм байгуулаагүй. Өнөөдөр Монголын нийгэм сэтгэгчдэд халтай, социализмаас ч хатуухаргис болж хувирлаа.
Тэгэхээр одоо яах вэ. Давын өмнө толгойд бууж байгаа нэг арга бол элдэв хууль санаачлахыг хориглох. Санаанд орсноо, санаж явсан хонзонгоо хууль болгодгийг зогсоох хэрэгтэй байна. Өөрийгөө дэмждэг хүмүүсийг өөгшүүлэх, өрсөлдөгчөө нухчин дарж өөрийнхөө бизнесийг цэцэглүүлэх хууль санаачлахыг болиулах хэрэгтэй байна. УИХ-ын гишүүдийн өргөн барьж байгаа хуулиуд өнөөдөр нь муудалцаад маргааш нь хонзонгоо авч байгаа мэт харагдах юм. Тиймээс хууль санаачлахад өндөр босго тавих хэрэгтэй юм байна. Хэлэлцэх гэж байгаа хуулийг дор хаяж УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь дэмжиж гарын үсгээ зурсан байх шаардлагыг хуулиар тусгаж өгвөл босго өндөрсөнө. Тэгээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газар нь саналаа өгч, хуулийн мэргэшсэн институтээсс заавал сөрөг шүүмжлэлийн судалгааг хийдэг болбол төрж байгаа хуулийн чанар сайжирна.Яагаад сөрөг судалгааг хийх шаардлагатай вэ гэвэл өнөөдөр хууль өргөн барихын тулд зөвхөн сайн сайхныг нь дурдаж, энэ хуульгүй бол Монгол Улс дампуурах гэж байгаа мэтээр ярьж, лоббиддог жишиг тогтчихож. Эдгээрнь яг тэр хэлэлцэх гэж байгаа хуулийн улаан панатуудыг, бас тэр хууль гарвал өс хонзон нь тайлагдах хүмүүсийгцуглуулж аваад тал талаас нь магтаж гардаг. Тэгэхээр заавал сөрөг судалгааг хийж түүнийг нь гишүүд нийтээрээ сонсдог болбол хуулийн цоорхой багасна. Ийм шалгуурыг давсан хуулийг УИХ хэлэлцээд баталдаг болбол ямар алдаа гарах билээ. Босго тогтоочихвол УИХ-ын гишүүдийн хууль санаачилж нийгэмд тодрох гэх, бусдаас илүү чухал хүн гэдгээ үүгээр харуулах гэж оролдож хууль бузарлах нь багасах биз.
Л.МӨНХТӨР